Хар тэнгис дэх усан онгоцонд гарсан гал унтарчээ
Хар тэнгис дэх “Маэстро” хөлөг онгоцонд гарсан гал унтарсан тухай “Риа Новости” агентлаг мэдээлжээ. Одоогоор хөлөг онгоцыг шалгаж үзэх боломжгүй байгаа аж. Хоёр дахь хөлөг онгоцонд гал гарсан хэвээр байгаа гэнэ.
Керчийн хоолойд энэ сарын 21-нд Танзани улсын далбаатай “Канди” болон “Маэстро” хоёр усан онгоцонд гал гарсан юм. Урьдчилсан мэдээллээр, хөлөг онгоцноос түлш дамжуулах үеэр гал гарсан байна. Усан онгоцонд нийт 32 хүн байсан бөгөөд гал гарсны улмаас 10 хүн амиа алдаж, өөр 9 хүн ор сураггүй алга болжээ. Аврагчид нийт 12 хүний амийг аварч чадсан байна.