“Гитлерийн алдагдсан флот”-ыг Хар тэнгисээс олжээ

“Гитлерийн алдагдсан флот”-ыг Хар тэнгисээс олжээ

 

Туркийн далайн инженер бөгөөд шумбагч Сельчук Колай Хар тэнгисийн ёроолоос Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Германы гурван шумбагч онгоцыг олжээ. Энэ тухай шумбагч онгоцуудын эрлийн тухай баримтат киног бүтээсэн телевизийн “TRT” суваг мэдээлжээ.

Германы Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ “U-23”, “U-19” болон “U-20” шумбагч онгоцыг 1944 онд Туркийн эрэг хавьд живүүлсэн байна. Шумбагч онгоцуудын байгаа газрыг удаан хугацааны турш тогтоож чадаагүй учир “Гитлерийн алдагдсан флот” гэж нэрлэх болсон байна.

Сельчук 10 гаруй жилийн өмнө “U-23” шумбагч онгоцны багийг эрэг дээр гарах газрыг тодорхойлсон командлагчийнх нь газрын зургийг олжээ. Дараа нь тэрбээр шумбагч онгоцуудыг хайж эхэлсэн бөгөөд түүнтэй Туркийн ТЦХ нэгдсэн байна. Хамтарсан эрэл ойролцоогоор дөрвөн жил үргэлжилжээ.  

“U-23” шумбагч онгоц Туркийн Агва хотоос холгүй байсан бол бусад хоёр нь Истанбул хотын эрэг орчимд 25 болон 300 метр гүнд живсэн байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеийн он жилүүдэд болсон үйл явдлуудын талаар илүү ихийг мэдэхэд тусалсан энэ ажлаар манай баг хамт олон бахархаж байна гэж баримт киноны зураг авалтыг хариуцсан “Blue passion” төслийн удирдагч Хакан Аслан ярьсан байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen