Сүнстэй хөлөг онгоц "Тэд бүгд нүд нь нээлттэй чигээр хөлдөж үхсэн байдалтай олджээ"

Сүнстэй хөлөг онгоц "Тэд бүгд нүд нь нээлттэй чигээр хөлдөж үхсэн байдалтай олджээ"Энэ түүхийн гол эзэн бол Голландын “SS Orang Medan” гэх хөлөг онгоц болон тэдний багийнханы түүх юм. 1948 оны 2-р сарын нэгэн намуухан нарлаг өглөө Индонезийн орчимд аялаж байсан бүх хөлөг онгоцнуудад Голландын онгоцноос аврах дохио илгээсэн байдаг.

Уг аврах дохиог тайлан уншваас тусламж эрсэн дохио болох нь хэнд ч ойлгомжтой байснаас гадна “хөлгийн багийн бүх гишүүд, ахмадын хамт амиа алдсан. Тэдний цогцос голын тэнхим болон хөлгийн гадаргуу дээр энд тэндгүй хэвтэж байна” хэмээх утгатай дохио байжээ. Харин морзын кодыг хожимоо тайлсан бөгөөд кодын утга нь ердөө “би үхсэн” гэх үг байсан байна.

2

Аврах багийнханыг очих үед хөлөг онгоц иймэрхүү байжээ

Энэ мэдээг авсан бусад онгоцны багийнхан тухайн үед хүндхэн байдалд орон шууд л Голланд хөлгийн байршлийн зүг цөм хөдөлцгөөсөн байдаг. Ямар нэгэн учир битүүлэг шалтгаанаар бүгд үхсэн боловч хэн нэг хүн амьд үлдэж аврах дохио илгээсэн нь эхэндээ ямар нэг арга заль мэт санагдаж байжээ. Өөр нэгэн таамаг байдаг нь далайн дээрэмчид завийг олзолж бүх хүмүүсийг хөнөөчихөөд энэ бүхнийг учир битүүлэг болгон замхруулсан хэрэг байж ч болох. Гэхдээ энэ таамаг үнэхээр худлаа байлаа. Учир нь хөлөг дээр аврах багийнхан гарах үед бүх зүйл ердийн биш болох нь ойлгомжтой болсон юм.

Хэдэн цагийн турш тэдний дохиог хүлээж авсан Silver Star гэх худалдааны хөлөг онгоц эргүүлэн холбоо барих гэсэн боловч бүтсэнгүй. Харин хамгийн аймшигтай нь уг хөлгийн гишүүд Голланд онгоцонд туслахаар байршилд нь очин Orang Medan-ны тавцан дээр гишгэх үед нүдэндээ итгэмээргүй аймшигт зүйлсийн гэрч болсон юм. Хөлгийн багийн гишүүд ямар ч гэтмэж бэртсэн, шархдсан шинж байхгүй байсан боловч гишүүн нэг бүр ямар нэгэн зүйлээс маш их айснээс болж цөм нүдээ нээлттэй, биеэ хавчсан чигээрээ хөшиж үхэцгээсэн байлаа. Харин экваторын халуун бүсэд задгай далайд зуны халуун өдөр бүгд яагаад хөлдсөн шинж тэмдэгтэй байсан нь мөн л нууц хэвээр.

3

4

Уг хөлөг дээр гарсан аврах багийнхан усан онгоцыг нэг нэгэнгүй нэгжиж үзсэн боловч ганц ширхэг нохойноос өөр амьтай юу ч олдоогүй байна. Иймд өөрсдийн хэрээс хэтэрсэн асуудал болохыг ухаарч үндэсний аюулгүй байдлынхан, Австрали, Индонез, АНУ-ын тэнгисийн цэргийн албан хаагчдад яаралтай аврах дуудлага өгсөн байдаг. Харин Orang Medan хөлгөөс тэдэнд аврах дохио өгсөн хүнийг олоогүй тул Silver Star онгоцны ахмад цэргийнхэнийг иртэл өөрсдийн багийн гишүүдээ цөм аюулгүй байдлын үүднээс хөлгөөс гаргаж өөрсдийн хөлөг дээрээ холоос ажиглан зогсож байлаа.

Гэтэл Голланд хөлөгт гэнэт тэсрэх бөмбөгний чимээ сонсогдож удалгүй гал дүрэлзэж нүдэн дээр нь задгай далайд живсэн байна. Чухам энэ бүх болсон явдлууд ямар шалтгаантайг өнөөдрийг хүртэл хэн ч тайлбарлаж чадахгүй байгаа боловч яалт ч үгүй ямар нэгэн утга учир агуулагдаж байгааг хэн ч үгүйсгэх аргагүй юм. Магадгүй чөтгөр шуламын хар домтой холбоотой байж болох ч нөгөө талаар аль нэг засгийн газрын хүн чанаргүй туршилт байхыг ч үгүйсгэхгүй. Ямартай ч SS Orang Medan хөлөг нь дэлхийн түүхэн дахь хамгийн айдас дагуулсан усан онгоцоор ийнхүү тодорсон түүхтэй.

5

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen