Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг цагдан хорьжээ
Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганыг нэг сарын хугацаатай цагдан хорьсон байна.
Прокуророос таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэл болгож 2018.11.22-оос эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорьжээ.
О.Эрдэнэбулганыг үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Г.Сүрэн