ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЛАА

ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЛАА

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
 

11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулс, Арц Богдын Өвөр хоолойгоор, 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen