12 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

12 ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ

 

Хөрөнгийн бирж өнөөдөр  I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 370,556,478.00 төгрөгийн үнийн дүн бүхий 425,978 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Тавантолгой" ХК (TTL+8.11%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корп" ХК (ERDN +7.88%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монинжбар" ХК (MIB -8.33%) болон  "Жинст Увс" ХК (JIV-8.00%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлын арилжаанд нийт 1,012 ширхэг үнэт цаас 107.9 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 1.06 хувиар өсч 19845 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,328,340,285,655.25 төгрөг боллоо.
П.ГОО
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen