“Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханш өсөлтөө хадгалсаар байна

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниудаас зах зээлийн үнэлгээ, арилжааны идэвхээрээ бусдаасаа манлайлдаг шилдэг 20 компанийг Топ-20 индекс гэж тодотгон, нэрлэж хэвшээд нэлээд удаж буй билээ.

6 сар тутамд Топ- 20 индексийн сагс шинэчлэгддэг. Тэгвэл 2000 оноос хойш  Топ-20 индексийг манлайлсан үзүүлэлтээ хадгалж, тэр чинээгээрээ улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж ирсэн компани бол Тавантолгой ХК юм.

Орон нутгийн өмчит гэх тодотголтой тус компанийн хувьцааны ханш сүүлийн гурван сарын хугацаанд 78.67 хувийн өсөлтөөр тэргүүлж буйг  "Marketinfo” мэдээлснийг энд тодотгоё. Өнөөдөр буюу 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тус компанийн хувьцааны хаалтын ханш 7,855 төгрөг,  4,39 хувийн өсөлттэй, зах зээлийн үнэлгээ нь 413,685,146,000 төгрөгөөр хэмжигдэж буйг Монголын  хөрөнгийн биржийн цахим хуудаснаас харж болох юм.

Монголын хөрөнгийн биржийн хоёрдугаар ангилалд бүртгэлтэй, нүүрс экспортлогч "Таван Толгой” ХК-ийн борлуулалтын орлого   энэ оны эхний хагас жилд  255 тэрбум төгрөг болсон нь өнгөрсөн оны бүтэн жилийн орлогоос 44 хувиар давсан үзүүлэлт болоод байгаа юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханшид сэргэсэн нь, за мөн компанийн удирдлагууд зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн арга хэмжээ авч ажилласан зэрэг хүчин зүйлүүд нь Тавантолгой ХК-ийн орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen