"МОНГОЛ САВХИ” ХК-ИЙН ХУВЬЦАА 14.96 ХУВИАР УНАЖЭЭ

 
 "МОНГОЛ САВХИ” ХК-ИЙН ХУВЬЦАА 14.96 ХУВИАР УНАЖЭЭ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 31  компанийн 386,438 ширхэг хувьцаа арилжсанаас 14  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 12  компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс "Өндөрхаан" ХК /ONH/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувиар өссөн бол "Монгол Савхи” ХК-ийн /UYN/ ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар унажээ.

Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 15 ширхэг үнэт цаасыг 1.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 445 ширхэг үнэт цаасыг 44.5 сая төгрөгөөр арилжаалжээ.

 Ингэснээр "MSE ALL" индекс 1,261.81 нэгж болж 0.42 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2 их наяд 406 тэрбум 461 сая 442 523 боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 эндээс харна уу.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen