МОНГОЛЧУУДЫГ ЗАЛИЛСАН АМЕРИК ЭМЭГТЭЙ 15 ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

[medium=left]http://dursamj.mn/uploads/posts/2017-06/1498096637_olloo_mn_1498098373_16788040_1320827211325147_961575025_n_20170216013757.jpg_700.png[/medium
]"Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ” хэмээн монгол иргэдээс их хэмжээний мөнгө залилсан АНУ-ын иргэнд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурван өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн өчигдөр шийдвэрээ танилцуулав. А.Р.Марита гэгч нь манай улсын иргэдтэй үгсэн 20 гаруй хүнээс 13 тэрбум төгрөг залилжээ.

Шүүхээс , А.Р.Маритад хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 15 жилийн хорих ял, түүний хамсаатан У.Цэдэнгээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил оноожээ. Уг хэрэгт оролцсон Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгожээ.

Зууны мэдээ
Б.Заяа


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen