С.Бямбацогт: Засгийн газар Оюу толгойн асуудлын зангилааг тайлна

С.Бямбацогт: Засгийн газар Оюу толгойн асуудлын зангилааг тайлна

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр Оюу толгой асуудлаар Рио Тинто Монгол компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон байна. Тэрээр уулзалтын дараа Засгийн газар Оюу толгойн асуудалд онцгой анхаарч, өр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байна.
Өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группын Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзахдаа Засгийн газрын энэ байр суурийг илэрхийллээ.
undefined
Оюу толгой бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын чухал орд газар.
Тиймээс нэг нь хожиж нөгөө нь хохирох биш Монгол Улс болон хөрөнгө оруулагч тал харилцан ашигтай байж хамтдаа хожих  зарчмыг чухалчилж байна.
Өнөөгийн Засгийн газар стратегийн орд газруудаас хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх  өмнөх Засгийн газрын байр суурийг үргэлжлүүлнэ.
Үүний тулд Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах Ажлын хэсгүүд байгуулсан.
undefined
Тухайлбал:
-Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор оршдог “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтре” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.ДАМДИННЯМ,
-Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Сангийн сайд Б.ЖАВХЛАН,
-Лондонгийн олон улсын арбитрын шүүхэд үүссэн маргаанд Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.МӨНХБААТАР нар ахлан ажиллаж байна.
Монголчууд Оюу толгойн ордоос ахиу ашиг, илүү өгөөж хүртэхэд Засгийн газар зүтгэж ажиллана гэжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen