Хурандаа цолтон нэгээр нэмэгдэв

Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ойн баярын өдөр тохиож байна. 

Хурандаа цолтон нэгээр нэмэгдэв

Ойн баярыг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Жавхлантбаатарт цагдаагийн хурандаа цол олгожээ. 

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн “Дэд хурандаа” цолоор 1 алба хаагч, “Ахмад” цолоор 1 алба хаагч цол, мөрдөсөө гардсан.

Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан 6 алба хаагчийг “Цагдаагийн гавьяа” тэмдэгээр, 2 алба хаагчийг “Хүндэт жуух” бичгээр, Замын цагдаагийн албаны даргын тушаалаар 8 алба хаагчийг “Баярын бичиг”-ээр түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух” бичгээр 2 алба хаагчийг шагнаж баяр хүргэв

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen