“Компьютер тоглоомын өвчин”-ийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

“Компьютер тоглоомын өвчин”-ийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага албан ёсоор хүлээн зөвшөөрлөө

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) "gaming disorder” буюу компьютер, видео тоглоомын өвчнийг албан ёсоор өвчний ангилалд оруулж, хүлээн зөвшөөрчээ.

Уг өвчний гол шинж тэмдгийг ДЭМБ

  1. Тоглоомонд хяналтаа алдах
  2. Амьдралын бусад сонирхол, өдөр тутмын үйл ажиллагаанаас тоглоомыг илүүд тавих
  3. Сөрөг үр дагаврыг үл тоон тоглоомоо үргэлжлүүлсээр байх гэж тодорхойлжээ.

Тус байгууллагаас гаргадаг International Classification of Disorders (Олон Улсын Өвчний Ангилал) стандарт жагсаалтын сүүлийн хувилбарт "gaming disorder” өвчин багтсан байна. Шинэчлэгдсэн жагсаалт өчигдөр буюу Даваа гарагт нийтлэгдсэн юм.

Эх сурвалж: Business Insider

Э.СЭМҮҮН, IKON.MN

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen