ДОМОГТ МАЙКЛ ЖЕКСОН АРЬСАА СОЛИУЛСАН БИШ, VITILIGO ГЭДЭГ УДАМШЛЫН АРЬС ЦАЙРАХ ӨВЧТЭЙ БАЙЖЭЭ

 

Домогт Майкл Жексон арьсаа солиулсан биш,vitiligo гэдэг удамшлын арьс цайрах өвчтэй байжээ.Энэ өвчнийг эмчлэх арга тухайн үед байгаагүй,харин арьсны пигментүүдийг цайруулж,гэмтсэн арьстай нь ойролцоо өнгөтэй болгох эм, тоснууд байдаг. Майкл тэрийг их хэмжээгээр хэрэглэж арьсаа цайруулсан гэдэг баримт байдаг юм байна.

Мөн хиймэл хамартай байгаагүй,харин хамраа өндөрсгөх гэж 2,3 удаа хагалгаа хийлгэсэн.

2004, 2005 оны үеийн шүүх хурал дээр хамрын хагалгааны дараах наалттайгаа ирснээс болж хэвлэлүүд түүнийг хиймэл хамартай гэж шуугиснаас энэ яриа гарсан ажээ.

Нас барсных нь дараах задлан шинжилгээний дүгнэлтэн дээр уруул,чих, хөмсгөө засуулсан,цээжиндээ хагалгаа хийлгэж байсан,арьсны өвчтэй байсан,уушгины маш хүнд өвчтэй байсан гэх мэт бүх мэдээллүүд байдаг мөртлөө хамарны талаар ганц ч өгүүлбэр байдаггүй. Бас албан ёсны бусад мэдээллүүд дээр бүжиглэж байхдаа хамраа гэмтээж,амьсгалахад хүндрэлтэй болсон учраас хамар өндөрсгөх мэс засалд хэд хэдэн удаа орсон гэсэн баримт байдаг гэнэ.

Тухайн үед (одоо ч гэсэн) арьс цайрах өвчнийг бүрэн эмчлэх арга байхгүй,харин арьсны өнгийг жигд харагдуулах тос,дааврын эмнүүдийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байдаг.Майкл үүнийг олон жил хэрэглэсэн болохоор л цагаан арьстай хүн шиг болж. Арьсны өвчтэй байсныг нь нас барсны дараах албан ёсны задлан шинжилгээний дүгнэлт баталсан байдаг байна.Мөн арьсны өвчтэй байсанг нь гэрчлэх ховор гэрэл зургуудын нэг нь энэ гэнээ.

Эх сурвалж: Ням Цэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen