Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 13-р зүйл "Шүүх ажиллагаанд хүртээмжтэй оролцох эрх”-ийн 2-т "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шүүх ажиллагаанд үр дүнтэй, хүртээмжтэй оролцох нөхцөлийг хангах үүднээс оролцогч улсууд шүүхийн байгууллагад тухайлбал, цагдаа болон хорих ангийн албан хаагчдыг зохих сургалтад хамруулах явдлыг дэмжинэ” хэмээн заасан байдаг.

 

Тус заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба болон Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах, архидан согтуурах, мансуурах донтой этгээдийн, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт мэдээллийг нэмэгдүүлэх, хандлагыг эерэгээр өөрчлөх, гэмт хэрэг болон хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 

 

Санамж бичигт ШШГЕГ-ын ХӨТЯЭА-ны Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтсийн дарга, хошууч Р.Саруултамир болон СЗСҮТ-ийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн дарга С.Баярбат нар төлөөлөн гарын үсэг зурж баталгаажууллаа.

 

Хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаанд байгуулсан бөгөөд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тусгасан. Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх талаарх ойлголт, мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, зөвлөгөө мэдээллээр хангах нөлөөллийн сургалт зохион байгуулах;

- ШШГЕГ болон харьяа газар, хэлтэс, төв, хорих ангиуд дээр зохион байгуулагдах үйл ажиллагаануудад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах;

- ШШГЕГ-ын харьяа газар, хэлтэс, төв, хорих ангиудын ажилтан, албан хаагчид болон ял эдэлж буй хоригдол, баривчлагдсан этгээдэд эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоог зохион байгуулах;

- Саатуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй этгээдэд шаардлагатай хиймэл эрхтэн, протез, ортопедийн хэмжээ авах, үйлчилгээ үзүүлэх;

 

Дээрх Хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтэд ШШГЕГ-ын ХӨТЯЭА-ны Албадлагын арга хэмжээ, хяналтын хэлтэс, СЗСҮТ-ийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн удирдлагууд хяналт тавьж ажиллах юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 


 

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen