“Захиалгат Инээд”-ийн залуус “нэг аавтай”
"Захиалгат Инээд” хамтлагийн авьяаслаг залуус хамтран тоглосон "Ах дүү гурав” киноны нээлт нэгдүгээр сарын 12-нд болно.
Х.Манлайбаатар: "Хоёр туулай хөөсөн" болохоор айж байна
Уг кинонд: ..."Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болжээ. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо чухам хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ч ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах эсэхийг өгүүлэх ажээ.
Адал явдалт, инээдмийн энэ сайхны киноны зохиолыг Ө.Мөнх-Эрдэнэ бичиж найруулсан, Х.Манлайбаатар продюсер, С.Баттулга II найруулагчаар ажилласан бол гол дүрд "Захиалгат Инээд” хамтлагийн Мөөжиг, Манлай, Адъяа, аавын дүрд АЖ Г. Мягмарнаран нар тоглосон юм.