Орхон аймгийн чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ

Хөвсгөл, Булган, Орхон аймгийн чиглэлд халтиргаа гулгаа үүссэн. Мөн цас их хэмжээгээр орж үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул онцын шаардлагагүй бол энэ чиглэлд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж, Орхон аймгийн Засаг дарга  иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Орхон аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замаар Эрдэнэтээс Дарханы чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг өчигдөр өдрийн  12 цагаас эхлэн түр хугацаагаар хориглосон. Тэгвэл цаг агаарын нөхцөл байдал сайжирчээ. Мөн замын арчлалт хамгаалалтын ажил хийгдсэн тус чиглэлийн замыг өнөөдөр 10 цагаас эхлэн нээсэн байна.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen