ТОЙМ: Долоон настай хүүгийн амийг хөнөөсөн хэрэг нийгмийг цочроож, Г.Дэнзэнг баривчилсан долоо хоног
Б.Баатархүү: Дорнод аймагт 7 настай хүүг захиалгаар хөнөөсөн нь үнэн
Дорнод аймагтдолоон настайхүүг захиалгаархөнөөсөн гэххэрэг гарсанталаар манайсайт өмнөмэдээлсэн билээ.Тэгвэл энэ хэргийн тухай Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ЕрөнхийГазрын Хэвлэлмэдээллийн төвийндарга, цагдаагийндэд хурандааБ.Баатархүү"2016 оны есдүгээрсарын 6-ныөдрийн 16:34 цагтДорнод аймгийн Хэрлэнсуманд суух7 настай Тцахилгаанд цохиулсанбайдалтай насбарсан байнагэсэн мэдээлэлцагдаагийн байгууллагадирсэн.Аймгийн цагдаагийнгазраас хэргийнгазар очижхойшлуулшгүй ажиллагааявуулсан. Урьдчилсанбайдлаар хохирогчийнэцэг Ц-тэй хувийндотно харилцаатай 1992 онд төрсөн Сгэгч эмэгтэйгшалгаж байна.Иргэн С гэгчнь 1998онд төрсөн Б гэгчид захиалга өгч хохирогчийн амь насанд хүрсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Сэжигтнээр татагдсанхоёр этгээдийннэг болохиргэн Бнь 2016 онд Эрүүгийн хуулийн145, 145.2-т зааснаархоёр жилийнял шийтгүүлж,насанд хүрээгүйучраас ялхойшилсон байсан.Уг хэрэгтЭрүүгийн хуулийн91.2.11-т зааснаарсэжигтнүүдэд таслансэргийлэх аргахэмжээ авчмөрдөн байцаалтынажиллагаа явуулжбайна.
Мөрдөн байцаалтынажиллагаа явагдажбайгаа учраасилүү дэлгэрэнгүймэдээлэл өгөхболомжгүй" гэж мэдэгдсэн юм.
Г.Дэнзэнгяллагдагчаар татанбаривчилав
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн асан Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг шалгаж эхлээд багагүй хугацаа үдсэн. Тэгвэл түүнийг АТГ-аас БЗД-ийн шүүгч С.Батжаргалын захирамжаар есдүгээр сарын 28-нд буюу өчигдөр баривчилсан байна. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед "Эрдэнэс Таван толгой”компаниас тендэр авч, эхнэрийнхээ "Говьповер” компанируу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ба энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилжээ.
Гурван яамны ТНБД, зарим Агентлагийн дарга нар тодорлоо
Төрийн албаны зөвлөлийн 30 дугаар хуралдаан боллоо. Энэ үеэр есдүгээр сарын 27-28-нд зохион байгуулсан11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлджээ.
Төрийн Нарийн Бичгийн даргаар:
Өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг /Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн "Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах асан/Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын,Д.Очирбатыг /УИХ-ын гишүүн асан/Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыналбан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналааЗасгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Агентлагийн даргаар:
Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын,Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийндаргын албан тушаалд томилуулах саналаа хүргүүлэхээр болсонбайна. Мөн Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ.
ТАЗ-өөс есдүгээр сарын 12-ндГадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг явуулж таван яамны ТНБД-ыг тодруулсанбилээ.
Эх сурвалж:ТАЗ
2017 оны төсвийг төслийг УИХ-д өргөн барилаа
Засгийн газрынхуралдаанаар МонголУлсын 2017 оны төсвийн тухай,Нийгмийн даатгалынсангийн 2017 оны төсвийн тухай,Монгол Улсыннэгдсэн төсвийн2017 оны төсвийнхүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийнтөсөөллийн тухайхуулийн төсөлболон эдгээрхуулийн төсөлтэйхолбогдуулан боловсруулсанбусад хууль,УИХ-ынтогтоолын төслийгхэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээртогтов. 2017 онд шинэ төрлийнтатвар бийболгохгүй, татварынхувь хэмжээгнэмэхгүй байхаартөсөлд тусгажээ.
Ингээд угхуулийн төслийгөчигдөр Сангийняамнаас УИХ-д өргөн барьсанюм.
Ипотекийнзээлд хамрагдахбайранд талбайнхэмжээг 100 ам.метркв болгожнэмсэн бөгөөдүргэлжлүүлэхээр болов
Ипотекийн зээлээророн сууцхудалдан авахыгзохицуулсан Засгийнгазрын тогтоолдзарим өөрчлөлторууллаа. Ипотекийнзээлээр худалданавах оронсууцны талбайндээд хязгаарөмнө нь80 ам.метркв байсныгөөрчилж дээдхязгаарыг 100 ам.метр кв,зээлийн хүүгнайман хувьбайхаар тогтоов.
Түүнчилэн 100 ам.метр кв-аас илүү талбайтайорон сууцыгипотекийн зээлдхамруулах боломжтой.Зээлдэгч 100 ам.метр кв-аас илүү талбайбүхий оронсууц худалданавбал урьдчилгаа30 хувь дээрээтогтоосон хязгаараасдавсан талбайнхаатөлбөрийг бүрэнтөлж ипотекийнзээлд хамрагдахюм.
Жишээлбэл 140 ам.метр квбүхий оронсууц худалдажавах бол100 ам.метркв талбайнтөлбөрөө ипотекийн8 хувийн зээлдхамруулж, илүүгарсан 40 ам.метр кв талбайнтөлбөрөө бүрэнтөлнө. Тогтоолдоруулсан энэхүүөөрчлөлтийг хэрэгжүүлэх,шуурхай зохионбайгуулж ажиллахыгхолбогдох сайднарт даалгаж,Монголбанкны ерөнхийлөгчидзөвлөлөө.
Монголбанкны ерөнхийлөгчН.Баяртсайхан,"Ипотекийн зээлийнхөтөлбөрийг анхМонголбанк санаачилж,Засгийн газартшилжүүлсэн. ШинэЗасгийн газарбайгуулагдаад эргээдМонголбанкинд шилжүүлжбайх шигбайна. Ипотекийнзээлийн хөтөлбөрийгМонголбанк цаашидүргэлжлүүлнэ гэсэнбайр суурьтайбайна” хэмээнмэдэгдэв.
Ахмадын баярын өдөр тохиож байна
10 дугаар саырн нэгэн Ахмадын баярын өдөр. Монгол Улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж иржээ.
НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар олон орон жил бүрийн аравдугаар сарын 1-ний энэ өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах арга хэмжээг зохион байгуулах болсон аж. Монгол Улсын хэмжээнд 300 мянга гаруй ахмад настан бий. Өнөөдрийн хөгжилд хүрэхэд ахмадуудын оруулсан хувь нэмэр асар их. Ахмад буурлууддаа баярын мэнд хүргэж, эрүүл энх, урт удаан нас, хамгийн сайн сайхныг хүсье.
Bolod.mn У.Сайхан