Долоон настай хүү зэвсэгт дээрэмчнийг “зоджээ” /видео/

АНУ-ын Вашингтоны ойролцоо орших Мэриленд хотын нэгэн видео тоглоомын дэлгүүрт зэвсэглэсэн хоёр этгээд халдлага үйлдсэн 

байна. Долоон настай ганц хүү л тэдэнд эсэргүүцэл үзүүлэх юм чинээ дээрэмчид төсөөлөөгүй байсан бололтой.  Бяцхан хүү дээрэмчдийн нэгийг хамаг хүчээрээ цохисон байна хэмээн Metro-д мэдээлжээ.

Бичлэгээс харахад, хүү хамаг хүчээрээ гар буутай нэгэн этгээдийн гэдэс рүү цохиж байна. Азаар хүү гэмтэж бэртээгүй хэдий ч дээрмийн ажиллагааг зогсоож чадаагүй нь ойлгомжтой.

Дээрэмчид дэлгүүрт байсан бүх хүнийг хана руу харуулж зогсоож байгаад кассын орлогыг нь аваад машинд суун зугатсан бөгөөд цагдаагийнхан тэднийг хайж байгаа аж.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen