Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

Дундговь аймгийн Гурвансайхан суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ. Тодруулбал тус сумын Дэрсэнэ Ус багийн нутаг Цагаан хошуу хэмээх газарт малчин Б-ийн гурван үхэрт шүлхий өвчнийх байж болзошгүй шинж тэмдэг илэрснийг аймгийнхаа мал эмнэлэгийн лабораторит мэдэгдсэн байна. 

 

Үүний дагуу мал эмнэлэгийн лаборатори үхрээс дээж авч МЭАЦ-ийн төв лабораторит явуулаад байсан бөгөөд шинжилгээний хариу өчигдөр гарч, шүлхий өвчин мөн болохыг тогтоож сумын Засаг даргын захирамжаар өчигдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. 

 

Хорио цээрийн дэглэм тогтоосон Цагаан хошуу хэмээх газар нь Гурвансайхан сумын төвөөс 20 шахам км-т оршдог бөгөөд хорио цээрийн дэглэм 28 хоногийн турш үргэлжилнэ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen