Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарчээ

 

Дорноговь, Сүхбаатар, Дорнод аймагт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Цагаан хөтөл багийн малчин Ж-гийн 16 хонь, 27 ямаанд "Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрчээ. Мөн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Үүд баг, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Элт багт тус тус шүлхий өвчин гарсан байна. Түүнчлэн Төв аймгийн Баянцагаан сумын Баян-Айраг багийн малчин Н-ийн хотонд "Хонины цэцэг”, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Өлзийт хошуу багийн малчин С-ийн хотонд галзуу өвчний голомт илэрсэн байна.

Дээрх газруудад хорио цээрийн дэглэм тогтоосон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen