Нялх оддын шинэ трэнд

 

Улаан хивсний ёслол бол оддын олны анхаарлыг хамгийн их татах мөч. Хэдэн зуун гэрэл зурагчны өмнө алхах энэ мөчид нүд унагам гоо сайхан байхыг тэд хүсдэг. Тиймдээ ч тэд хамгийн шилдэг загварын ордны тансаг хувцас хэрэглэл, хамгийн үнэтэй брэндийн үнэт эдлэлээр гоёдог байсан бол одоо  өөр гоёлыг илүүд үзэх болжээ. Энэ бол тэдний бие.

Өнөө үеийн залуу одод хэвлэлүүдээр шуугиан тарихын тулд хамгийн нууц хэсгээ ч ил гаргаж алхахаас ичиж эрээлэхээ больжээ. А зэрэглэлийн одод зөвхөн өндөр оноотой, гуя нь ил гарсан даашинз өмсдөг бол тэдний зэрэгт хүрэх гэсэн залуу одод ташааны толгой нь ил гарсан хэт өндөр оноотой даашинзыг зориглон өмсч байна. Энэ трэндийг хамгийн анх өнгөрсөн Каннын наадмаар загвар өмсөгч Белл Хадид эхлүүлсэн юм. Тэрээр улаан өнгийн хэт өндөр оноотой даашинз өмсөн улаан хивснээ алхсан нь бөөн шуугиан тарьж байсан бол хэдхэн хоногийн өмнө Венецийн кино наадмын үеэр Бразилийн хоёр модель бүсгүй түүнээс ч ил задгай даашинзтай ирж, олны нүдийг хужирлав.

Жулия Салеми, Даяне Мелло нар "Залуу пап” киноны нээлтэд оролцохоор ирэхдээ нүсэр даашинз өмссөн ч тэр нь эхээс төрсөн биеийг нь халхлах зориулалттай эд биш байлаа.

Загвар өмсөгч Кендал Женнерээс эхлээд гоо сайхан биеэрээ гайхуулах дуртай залуу оддын дунд ихээхэн дэлгэрч буй энэ трэндийг оддын хувьд ч, жирийн хүмүүсийн хувьд ч тийм зөв сонголт биш гэж загварын мэргэжилтнүүд үзэж байна.

Хэдийгээр Lasula, Boohoo and Missy Empire зэрэг брэндээс ийм загварын даашинзыг худалдаанд гаргаж эхэлсэн ч жирийн охид бүсгүйчүүдийн хувьд биеийн өнгөтэй дотуур хувцастай өмсөх нь "аюулгүй” гэж загварын мэргэжилтнүүд зөвлөжээ.

 

Эх сурвалж: Dailymail

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen