Үер усны ослоос сэрэмжлүүлж байна

Үер усны ослоос сэрэмжлүүлж байнаУлсын хэмжээнд үүсээд буй цаг агаарын нөхцөл байдал мөн үер усны ослын дуудлага тасрахгүй байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс энэ сарын 19-ний өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа билээ.

Ажлын хүрээнд үер усны осол болон бусад болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол шат дараалалтай хийж байна. Үер усны осол иргэдийн өөрсдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос , согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас болж байгаа юм.

Иймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen