Солонгос “Холливүүд”-ийн хамгийн сайхан 5 хос

 

1. Солонгос Бранжелина – Жүжигчин Жан Дон Гүн, Ко Со Ёон-Тэднийг Солонгосын Брэд Питт, Анжелина Жоли хэмээдэг бөгөөд 2010 онд хийсэн хуримыг нь зууны дуулиант хурим гэж нэрийдэж байсан удаатай. А зэрэглэлийн 550 гаруй зочид, 3000 гаруй фен, 1000 гаруй гэрэл зурагчин, 300 гаруй сэтгүүлчид хуриманд нь ирсэнээс үзэхэд арга ч гүй биз. Хосууд анх 1999 онд "Хайрын салхи, хайрын дуу” кинонд хамтран тоглосноосоо хойш нэг нэгнээ мэдэх болсон байна. Харин 2007 онд үерхэж буйгаа албан ёсоор нийтэд зарлажээ. Тэдний хүү Жан Минжү энэ жилийн 10 сард 3 нас хүрэх юм. Анх хүүгээ тэвэрсэн аав Жан Донгүн "Одоог хүртэл туулсан зам минь юу ч биш юм шиг санагдаж байна. Түүний амьдрал, хувь заяаг гайхалтай байлгахын тулд би үлгэр дууриал авахуйц, сайн аав болно” хэмээн амлажээ. Амлалтаа ч ёсоор болгож, тэд аз жаргалтай гэр бүлийн төгс жишээ болсоор байна.

2. Хайрын хоёр шувуухай- Жүжигчин Ёон Жүн Хүн, Хан Га Ин-Эмэгтэй нь "Хайрын киноны сахиусан тэнгэр”, эрэгтэй нь хамгийн өхөөрдөм хонхорхойтой жүжигчин залуу. Тэдний хайр дурлал өдгөө 10 нас хүрч буй бөгөөд гэрлээд долоон жилийг ардаа үдсэн билээ. Хан Га Ин оны өмнөхөн өгсөн ярилцлагадаа: "Би нөхрөө дуурайсан хөөрхөн хүүтэй болмоор байна. Харин тэр маань яг надтай адилхан охинтой болох юмсан гэж ярьдаг. Тэгэхээр манай гэр бүлд нэг охин, нэг хүү ирнэ ээ гэсэн үг” хэмээн ярьсан байна. Үерхээд 600 дахь өдрийнхөө баяраар буюу 2004 оны 12 сарын 31-ний шинэ жилийн үдэш Ёон Жүн Хүн, Хан Га Иныг өөртэйгээ гэрлэхийг гуйж, хосууд 2005 оны 4 сарын 26-нд сүр дуулиантайгаар хуримласан юм. Нэгэнтээ Ёон Жүн Хүн "Ажил маш чухал. Гэхдээ л бид хайрыг сонгож байна” гэж сэтгүүлчдэд тунхагласан удаатай.

3. Диваажинд гэрлэсэн хос- Квон Санг Ву, Сон Тэ Ёон-Бид "Диваажингийн шат” киноны жүжигчин Квон Санг Вуг сайн мэдэх ч эхнэрийг нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүрийг чимдэг, үзэсгэлэнтэй, ижил мэргэжилтэй бүсгүй гэдгийг тэр болгон мэддэггүй. Анх Квон Санг Ву Австралид, агаарын бөмбөлгөөр тэнгэрт зугаалж байхдаа хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. "Диваажингийн шат” киноны од гэрлэх бүсгүйгээ ч гэсэн диваажинд ойрхон байлгахыг хүссэн бололтой. 2008 онд хуримын тов зарлагдсаны дараахан сэтгүүлчид Квон Санг Вугаас "Яагаад тэр гэж” хэмээн асуухад сүйт залуу болох Квон Санг Ву "Тэр надтай бүх цаг үед хамт байсан. Сэтгэлээр унахад минь намайг зоригжуулж, аз жаргалтай байхад минь ч хамт баяр хөөрийг минь хуваалцдаг. Түүн шиг бүсгүй ховорхон” гэж хариулсан гэдэг. Бал сараа Лондонд өнгөрүүлсэн хос буцаж ирснээсээ даруй таван сарын дараа аав ээж болж, Люк Квон хэмээх аавыгаа төгс хуулбарлав уу гэлтэй хөөрхөн хүүгээ өлгийдэн авчээ. Одоо тэд Сөүлийн хамгийн үнэтэй байшиндаа гэр бүлийн гал голомтоо аз жаргалтайгаар 5 дах жилдээ асаан амьдарч байна.

4. "Зочид буудал”, "Гэр бүл”-ийн гайхалтай хос - Жүжигчин Ким Сэн Ву, Ким Нам Жү-Бага байхад Монгол телевизээр гардаг байсан хоёр "хит” цувралын төгс ах, төгс эгч хоёр гэрлээд гайхалтай гэр бүлийг цогцлоосон байна. Тэд 2005 оны 5 сарын 5-нд гэрлэсэн бөгөөд өдгөө хоёр охинтой. Аав нь "Iris”-д тоглож, ээж нь Vogue, Instyle, Elle, Marie Claire гэх мэт нэр хүндтэй сэтгүүлүүдийн нүүр хуудсыг "эзэгнэдэг” энэ хүчирхэг хос бүхнээ ил гаргадаг ч хоёр охиноо л олны нүднээс чадах чинээгээрээ нуудаг. Энэ тухайгаа Ким Нам Жү "Ямар хоёр хүний охин гэдгээс нь биш, тэднийг маань хувь хүн талаас нь л олж хараасай гэж хүсэж байна” хэмээн телевизийн ярилцлагад орох үеэр дурджээ. Тэрээр гэрлэснээсээ хойш дөрвөн жилийн дараа кино урлагт эргэн ирж, ихэвчлэн телевизийн цуврал кинонд тоглож буй юм. Саяхан "Ким Нам Жүний гэр” хэмээх гэр бүл, хувийн амжилтынхаа тухай зураг, ярилцлагаас бүтсэн номоо гаргасан байна. Аль алинаа амжилтаас зугтаалгалгүй, хоёулаа гэрэлтэж чаддаг хос гэвэл тэднийг хамгийн түрүүнд нэрлээрэй.

5. Найзаас дурлалт хос руу! – Жүжигчин Ёо Жи Тэ, Ким Хео Жин-Тэд хоёулаа гайхалтай биетэй. 2003 онд хувцасны брендийг сурталчилсан загвар өмсөгч залуус найзын холбоогоор харилцаагаа эхлүүлж, 2006 онд үерхэж буйгаа албан ёсоор зарласан байна. "Хүн бүхэнд нууц бий” хэмээх гурван эгч дүүсийн тухай өгүүлдэг манайхан лав үзэж байсан даа. Отгон охин нь болж тоглодог Ким Хео Жин жүжигчнийхээ карьерийг "Нуурын шулмын домог”, "Мафитай гэрлэсэн нь II” зэрэг кинонуудаар амжилттай үргэлжлүүлж байхад Ёо Жи Тэ жүжигчин, найруулагчийн ажлыг давхар гүйцэтгэж байв. Хамтдаа найман жилийг үдсэний дараа хосууд 2011 оны 12 сарын 2-нд гэрлэсэн байна. Тэдний тухай дурдахгүй байхын аргагүй нэгэн зүйл бол тэд хоёулаа сайн санааны үйлсийг дэмжиж, буяны ажилд идэвхтэй оролцдог нь юм. Ёо Жи Тэ Католик их сургуульд сурсанаас ч тэр үү, тэд "Дэлхийн зөн” байгууллагад нэгдэж, Непалд цэцэрлэг байгуулах, Гайтигийн газар хөдлөлт зэрэгт хандив өргөж, тусалсан байна. Түүгээр ч зогсохгүй "Дэлхийн зөн”-ийн хүндэт элчин сайдууд болох эл хос хуримныхаа бэлэгний мөнгийг Мянмарт сургууль байгуулахад зарцуулсан. Гайхалтай биш гэж үү?

6. Эдгээр сайхан хосын жагсаалтыг үргэлжлүүлээсэй хэмээн Солонгосчууд дуучин Рейн, жүжигчин Ким Тэ Хи нарыг "харцгааж” байна. Дуучин Рейн цэргийн албаа 2013 оны 6 сарын 10-нд хаах юм. Харин хоёр шүтээнээ болзож буйг мэдсэн Солонгосчууд хуримынх нь товыг тэдний өмнөөс гаргаад амжсан. Тэд энэхүү жагсаалтыг үргэлжлүүлж чадах болов уу.
http://goomaral.net/photo/9864-solsolsolsol
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen