Пүүжээ 10-жилдээ хөвгүүдээс хайрын захиа авч байгаагүй

 
Топ модель Пүүжээ арван жилдээ хайрын захиа хөвгүүдээс авч үзээгүй гэнэ. Үеийн охидод нь халуун үгтэй зурвас хацар төөнүүлэн ирж байхад Пүүжээ сугараад үлдчихдэг байж л дээ. Удаан хүлээлгэсэн захиа харин түүнийг аравдугаар ангид байхад Мянгаа ноёнтноос sms-ээр ирсэн ажээ. "Хүүхэд байсан болохоор юугаа ч мэдэхгүй бүлтэгнээд л. Анх цээжинд нэг юм зангирчихаад амьсгалахад хэцүү, хоолойгоор хоол орохгүй, ам цангаад ч байгаа юм шиг, юманд төвлөрч чадахгүй, юунд зовоод, баярлаад байгаагаа мэдэхгүй байсан. Ганцаараа тольтойгоо яриад, өөрийгөө толинд харахаар аз жаргалтай царай үзэгдэнэ. Зүрх хурдан цохилоод тийм л догдлол, мэдрэмжийг анх мэдэрсэн” хэмээн анхны хайрын захиа авч байсан үеэ дурссан байдаг юм билээ. Энэхүү захианаас удалгүй тэд гэр бүлээ батлуулж байсан ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen