Жүжигчин Т.Карма “нүцгэн” Нарад өөрөөсөө ичих хэрэгтэйг сануулав

 

Монголын кино урлагт нэр шигээ өвөрмөц, өөрийн гэсэн ертөнцийг дархалж чадсан жүжигчин Т.Карма  хэнээс ч айж эмээлгүй  хэлэх гэснээ ил цагаан хэлчихдэг нэгэн. Хувь хүнийхээ үүднээс дэндүү шударга тэрбээр бусдыг далдуур муулдаггүй, нүүрэн дээр нь хэлчихдэг хэмээн урлагийнхан түүнийг үнэлдэг юм билээ. Өөрийнхөөрөө зүтгэж, санаж бүтээж яваа авьяаслаг уран бүтээлч маань "Зүүдэнд ч оромгүй явдал”, ”Амьдрал нулимсанд дургүй”, "Мятрашгүй Жулия” зэрэг орчуулгын 400 гаруй кинонд дуу оруулсан бөгөөд "Ховор хүмүүс”, "Тань руу нүүж явна”, "Сахиул уу, сахиус уу”, "Хачин хүн”, "Ацаг шүдний зөрүү”, "Өнөр бүл”, "Нүцгэн уулын бэлд”, "Намайг уучил” зэрэг 20 гаруй киноны гол ба туслах дүрд тоглосон байдаг.

Тэрбээр хоёр жилийн өмнө "Соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялааж, "Энэ шагналыг оройтож авлаа” гэх хүмүүсийн баярын мэндчилгээнд дарагдах дөхсөн удаатай. Алтан үеийн жүжигчдээс суралцаж, тэдэнтэй хамт дэлгэцэнд дүрээ мөнхөлсөндөө ихэд олзуурхаж явдаг гэх жүжигчин Т.Карма өдгөө СУИС-ын урдхан байрлах зоогийн газарт ажиллан, охиныхоо бизнесийг дэмжиж суугаа аж. Харин нэлээд хэдэн жилийн өмнө буюу 50 гарсан насандаа нүцгэн зургаа авахуулан шуугиан тарьж байсан Т.Карма сая дуучин Нараг "зад” шүүмжилжээ.

Жүжигчин эмэгтэй цахим ертөнцөд тархаад байгаа түүний нүцгэн зургийг үзээд уур бухимдлаа дарж ядан "Энд пост оруулсан хүнийг дэмжиж байна. Энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлж буй хүмүүс нэгийг бодож, хоёрыг тунгааж чаддаг ч болоосой. Хэрвээ жаахан ч гэсэн толгой нь ажилладаг, бага ч гэсэн хүн чанар ханхалдагсан бол өөрөөсөө ичихээр юм болж байна шүү. Ахмадын хувьд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх шаардлага тулгараад байна” гэж бичсэнээрээ ёстой л "Даарин дээр давс нэмнэ” гэдэгчлэн асуудлыг улам ч хурцатгаж орхилоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen