Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ложистикийн системийг сайжруулах, гадаадад агуулах барих ажлыг эрчимжүүлэх зэрэг саналыг 2025 оны Засгийн газрын ажлын тайланд дэвшүүлсэн. Хилийн чанад дахь агуулахууд нь хил дамнасан цахим худалдаа, шинэ төрлийн гадаад худалдааны дэд бүтцийн чухал зангилаа юм. Өнөөдөр хилийн чанад дахь агуулах олширч байгаа нь Хятадын бараа бүтээгдэхүүнийг гадаадад түргэн гаргахад тус дэм болж, гадаадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн хүлээн авахад таатай нөхцөлөөр хангаж байна.

"Хилийн чанад дахь агуулахууд Хятадын хил дамнасан цахим худалдааны экспортод тусална

 Германы Бремен хот дахь Цайняогийн гадаад дахь агуулах ба смартми агаар цэвэршүүлэгчийн бараа материалын мэдээллийг урд талын өгөгдөлтэй бодит цаг хугацаанд синхрончилж байна. Америкийн Нью Жерси дахь Цайняо томоохон бараа бүтээгдэхүүний захиалгаар хийгдсэн гадаад дахь агуулахад Хятад улсын Фөшань хотоос тээвэрлэж ирсэн том тавилга барааг хавчаартай өргөгчөөр зөөдөг. Хятад улсын Ханжөү хотын брэндийн хөнжлийг Лаосын үйлдвэрээс Америкийн Цайняо агуулахад тээвэрлэж, эцэст нь барааг нэг нэгээр нь хэрэглэгчдийн гарт хүргэдэг.

 "Хятадад үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг хилийн чанад дахь агуулахад оруулж, гаргаж байгаа нь хил дамнасан логистикийн өндөр үр ашигтай байгааг харуулж байна.  

 Хятадын Худалдааны яамны 2024 оны 06-р сарын тоо баримтаас үзвэл, Хятадад 120 мянга гаруй хил дамнасан цахим худалдааны байгууллага, 1000 гаруй хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн парк, 2500 гаруй  хил дамнасан агуулах байгуулжээ.

 Тэдгээрийн дотор хил дамнасан цахим худалдааны логистик үйлчилгээний компанийн хувьд Цайняо Глобал Нийлүүлэлтийн Сүлжээ нь Европ, Хойд Америк, Ази Номхон далайн болон бусад бүс нутгийн 18 улс орон, бүс нутагт 40 гаруй гадаад агуулах ажиллуулж байна. Том гэрийн тавилга, автомашины сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, өдөр тутмын хэрэгсэл, 3D принтер зэрэг ангиллын Хятадын компаниуд Цайняогийн гадаад дахь агуулахуудтай нягт хамтран ажиллаж байгаа юм.

 Хилийн чанад дахь агуулахууд эрчимтэй хөгжиж байгаа нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихээхэн татав. Ройтерс агентлагийн мэдээлснээр: Хил дамнасан цахим худалдааны зах зээл тасралтгүй хөгжиж байгаатай холбогдуулан Алибаба Цайняогийн дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэмэлт хөрөнгө оруулалт хийв. Хилийн чанадад ложистикийн дэд бүтцийг бий болгох нь Алибабагийн дэлхийн ложистикийн сүлжээг өргөжүүлж, хил дамнасан цахим худалдааны бизнест компанийн өрсөлдөх давуу талыг бий болгоход тусалдаг. Одоогийн байдлаар Цайняо нь Индонез, Бельги зэрэг олон оронд агуулахтай бөгөөд бусад логистикийн компаниудад нийлүүлэлтийн гинжин хэлхээний менежментийн шийдлүүдийг гаргаж, гадаадад байгаа хэрэглэгчдэд логистикийн үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэх боломж олгоно гэж хэллээ.

 “Өмнөд Солонгосын “Daily Economy сонин”-д мэдээлснээр: Алибабагийн AliExpress, Pinduoduo-ийн Temu зэрэг Хятадын цахим худалдааны компаниуд хилийн чанад дахь тэлэлтээ хурдасгаж, дэлхийн олон зах зээлд гарч, гадаадад агуулах барьж нийлүүлэх хугацаагаа мэдэгдэхүйц богиносгожээ гэж мэдээлсэн байна.

  Хилийн чанад дахь агуулахын үйлчилгээ нь "дусал хүргэлтийн" үйлчилгээг үзүүлэх боломжтой. Энэ нь худалдаачдад бараа материалтай харьцахгүйгээр онлайн бизнес эрхлэх сайн арга болж өгсөн юм. Энэхүү бизнесийн загвар нь худалдаачдад цахим худалдааны платформ дээр бүтээгдэхүүнээ харуулах боломж олгодог. Улмаар гуравдагч талын ложистикийн компаниуд бодит бүтээгдэхүүнийг хүргэх болно. Худалдаачид хадгалалт, сав баглаа боодол, тээвэрлэлтийн тал дээр санаа зовох шаардлагагүй. Зөвхөн харилцагчийн үйлчилгээ, маркетинг дээр анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай. Кенийн хэвлэл мэдээллийн Nairobiwire: Хятадын цахим худалдааны платформ Килималл Африкт агуулах байгуулж, цахим худалдааны бизнес болон гадаад дахь агуулахын үйлчилгээний загвар нь Кенийн зах зээлд танигдсан байна гэж мэдээлжээ.

  Хилийн чанад дахь агуулахууд нь Хятадын хил дамнасан цахим худалдааны экспортод тусалдаг. Сингапурын “Straits Times сонин”-д мэдээлснээр: Хятад улс хил дамнасан цахим худалдааны дэд бүтэц, ложистикийн системийн бүтээн байгуулалтыг идэвхтэй эрчимжүүлэн, гадаадад агуулахын өндөр чанартай хөгжлийг ахиулж, бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай тээвэрлэж байна. Хилийн чанад дахь агуулах нь маш ашигтай. Тэд хятад худалдагчдад бараагаа хүргэх улсдаа бэлдэх боломжийг олгодог. Ингэснээр захиалга ирсний дараа хүссэн үедээ тээвэрлэх боломжтой болдог гэж нийтэлсэн байна.

Австралийн Сидней дэх Цайняогийн агуулахад ухаалаг ангилах төхөөрөмж ажиллаж байна 

Хүргэх хугацаа богино байх тусам хэрэглэгчид захиалга өгөх магадлал өндөр болно

Хилийн чанадад агуулах байгуулсны ачаар гадаадын хэрэглэгчид Хятадын бараа бүтээгдэхүүнийг хил дамнасан цахим худалдааны платформ дээр захиалсны дараа бараа нь илүү хурдан хүргэгдэж, мөн бараагаа буцаах, солих зэрэг борлуулалтын даарах үйлчилгээг хүртэх боломжтой болсон юм.

  Ройтерс агентлаг: Америкийн зах зээлд хил дамнасан цахим худалдааны платформууд бараагаа хүргэхэд ихэвчлэн 6-22 хоног зарцуулдаг бол хилийн чанад дахь агуулахууд хүргэх үйл явцыг ихээхэн хурдасгасан байна. "Дэлхийн 5 өдрийн хүргэлт" үйлчилгээнд тулгуурлан Цайняо нь Америк зэрэг олон улсын зах зээлд хүргэх хугацааг 5 хоногоос 2-3 хоног болгон богиносгож, хил дамнасан цахим худалдааны платформ дээр захиалгаа өгсний дараа гадаадын хэрэглэгчдэд илгээмжийг хурдан хүлээн авах боломжийг олгохоор зорьж байна гэж мэдээллээ.

   “Financial Times”-д: Хилийн чанад дахь агуулахууд бараагаа худалдан авагчдад ойртуулж, хил дамнасан цахим худалдааны платформд хүргэх хугацааг богиносгоход тусалдаг. Энэ нь хил дамнасан цахим худалдааны платформуудад тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг том, өндөр ашиг тустай бүтээгдэхүүн борлуулах боломжийг олгосон гэж мэдээлсэн байна.

  Вьетнамын “Youth Daily” мэдээллийн сайтад: Сүүлийн жилүүдэд Вьетнамын хилийн дагуу Хятадын хилийн чанад дахь агуулахууд нэмэгдэж байна. Хятадын олон компани Вьетнамд агуулах, ангилан ялгах төв барихад хөрөнгө оруулалт хийв. Эдгээр байгууламжийн ачаар Хятадын цахим худалдааны платформоос захиалсан барааг Ханой хотод амьдарч байгаа хэрэглэгчдэд 1-2 хоногийн дотор, Хо Ши Мин хотын хэрэглэгчдэд 3-5 хоногийн дотор хүргэх боломжтой болсон тухай мэдээлсэн байна.

   Хятад-АСЕАН-ы хил дамнасан цахим худалдааны аж үйлдвэрийн паркт Вьетнам руу экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг хадгалах орчин үеийн агуулахууд хүмүүсийг гайхаш алдуулж байлаа. Эдгээр агуулахын байгууламжууд бүтээгдэхүүн борлуулагчид болон цахим худалдааны платформууд нь барааг тээвэрлэх хугацааг богиносгож, зардлыг бууруулахад тусалсан гэж “Youth Daily” мэдээллийн сайтад мөн бичжээ. Логистикийн парк нь мөн гаалийн бүрдүүлэлтийн төвтэй бөгөөд Ханой хотоос ердөө 295 километрийн зайд оршдог. Агуулах нь хилийн ойролцоо байрладаг тул Вьетнамын хэрэглэгчид цахим худалдааны платформ, эсвэл шууд нэвтрүүлгийн өрөөнд захиалсан бараагаа хурдан хүлээн авах боломжтой юм.

Энэ тухай Өмнөд Солонгосын “Daily Economy сонин”-д басхүү: Гадаадад байгаа худалдан авагчид захиалгаа өгснөөс эхлээд бараагаа хүлээж авах хүртэл 5-10 хоногийн олон улсын хүргэлтийн үйл явцыг дамжин өнгөрүүлдэг. Харин хилийн чанад дахь агуулахаас барааг шууд нийлүүлдэг бол 1-3 хоногийн дотор бараагаа хэрэглэгчдэд хүргэх боломжтой бөгөөд буцаах, солих зэрэг харилцагчийн үйлчилгээний боловсруулалт ч илүү тохиромжтой болжээ гэж нийтэлсэн байна.

  Сингапурын “Straits Times сонин”-ы сэтгүүлч Шэньжэнь хотод цахим худалдааны бизнес эрхэлдэг Хятадын компанитай танилцжээ. Тус компани нь Бразил дахь гадаадын агуулахыг ашиглан Бразилын зах зээлд гэр ахуйн эд зүйлс зардаг. Хүргэх хугацаа богино байх тусам хэрэглэгчид захиалга өгөх магадлал өндөр байдаг гэж борлуулагч танилцуулсан юм.

Kilimall-ын ажилчид Кени улсын Млолонго дахь агуулахад ажиллаж байна. Kilimall бол Африкт гадаадад агуулах байгуулсан Хятадын цахим худалдааны платформ юм. 

 Хятадын ложистикийн компаниуд ухаалаг агуулахуудыг идэвхтэй нээж байна

  Цайняо Сиднейн агуулахад ухаалаг ангилах төхөөрөмж ажиллуулав. Тоног төхөөрөмж нь эзэлхүүнийг хэмжиж, савлагаа бүрийг жинлэн, бар кодыг сканнердаж, автоматаар таних, боловсруулах ба ангилдаг. Үйл ажиллагааны бүх өгөгдлийг Цайняо агуулахын удирдлагын системд бодит цаг хугацаанд дамжуулдаг. Ухаалаг ангилах төхөөрөмж нь багцын жин, хэмжээг нарийн хэмжсэнээр хамгийн сүүлийн миль үйлчилгээ үзүүлэгчийн хэмжээ, жингийн зөрүүгээс үүдэлтэй буруу төлбөр, торгуулийн асуудлаас үр дүнтэй зайлсхийдэг. Энэхүү автоматжуулалтын шинэчлэл нь ложистикийн үйлчилгээний үр ашгийг эрс дээшлүүлж, Хятадын худалдаачдын гадаад дахь үйл ажиллагааны зардлыг бууруулсан байна.

  Одоогийн байдлаар олон газарт ухаалаг менежментийг ашигладаг гадаад дахь агуулахууд эрчимтэй хөгжиж байгаа юм. Гадаадын олон агуулахууд үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд ухаалаг төхөөрөмж ашиглаж байна.

  Хятадын Худалдааны яам гадаад худалдаа, ложистикийн компаниудад гадаад дахь агуулахын нөөц баялгийг сайн ашиглаж, тэдний мэргэшил, цар хүрээ, оюун ухааны түвшинг дээшлүүлж, Хятадын өндөр чанартай бүтээгдэхүүнийг гадаадын хэрэглэгчдэд илүү хялбар хүргэхэд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

  Вьетнамд Хятадын ложистикийн компаниуд ухаалаг агуулахуудыг идэвхтэй нээж, Вьетнамын агуулахын эзэдтэй хамтран ажиллаж зардлаа багасган, бүтээмжээ дээшлүүлсэн байна. Вьетнамын Залуучуудын Өдрийн сонинд: Shopee, TikTokShop зэрэг цахим худалдааны платформууд ухаалаг, оновчтой логистикийн системийг бий болгоно гэдгээ зарлалаа. Цайняо мөн Вьетнамын өмнөд хэсэгт орших Тун Най муж болон Лун Ань мужид Lazada, Алибаба, AliExpress зэрэг цахим худалдааны платформуудыг дэмжих үүднээс хоёр ухаалаг ложистикийн төвийг байгуулав. Ложистикийн төв бүр өдөрт 1 саяас 2.5 сая хүртэлх захиалгыг ангилах боломжтой гэж мэдээлэлд дурджээ.

  Цахим худалдаа цэцэглэн хөгжихийн хэрээр Хятадын ложистикийн компаниуд Америк дахь агуулахаа өргөжүүлж, Америк дахь ложистикийн сүлжээгээ бэхжүүлж байна. Энэ тухай “Nikkei Asia”-д мэдээлснээр: Хилийн чанадад алдартай Хятадын хурдан загварын платформ болох Shein болон Temu худалдааны аппликейшн нь мөн гуравдагч талын ложистикийн компаниудтай хамтран гадаад агуулахуудыг байгуулж түргэн хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн байна. Алибаба зэрэг компаниуд Америк дахь агуулахын талбайгаа илүү өргөжүүлэв. Алибабагийн ложистикийн салбар болох Цайняо дэлхийн хэрэглэгчдийн цаг хугацааны мэдрэмжтэй хүргэх эрэлт хэрэгцээг хангахын тулд хилийн чанад дахь өргөжилтөө хурдасгаж байна.

 

Зохиогч: ЛИНЬ ЗИХАНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж: СМТ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen