Багад нь орхиж явсан ээждээ хүү нь дурлажээ
Манчестерын 19 настай залуу хүү Шейн Берк таван настайдаа айлд өргөгдсөн бөгөөд тэрээр саяхан өөрийн төрсөн ээжээ олсон байна. Тэдний олон жилийн дараах уулзалт онцгой болсон аж. Учир нь, багадаа ээждээ орхигдсон хүү түүнийг анх харангуутаа л дурлачихсан гэнэ. Иймэрхүү тохиолдлыг "генетиктэй холбоотой сексийн дур хүсэл” гэж нэрлэдэг тухай Metro-д мэдээлжээ.
Шейний ээж Роуз Бесталл 15 настай байхдаа хүүгээ төрүүлсэн бөгөөд бие дааж хүүхэд өсгөх боломжгүй байсны улмаас асрамжийн газарт хүүгээ өгсөн аж. Харин олон жилийн дараа хүү Фэйсбүүкээр дамжуулан төрсөн ээжээ олж чадсан байна. Бесталл ч мөн залуу хүүг харангуут таньсан гэнэ. Учир нь, хүү аавтайгаа их адилхан байсан аж.
Тэд анх уулзсанаас хойш хэдэн долоо хоногийн дараа Шейн хүү Роузд дурласан гэдгээ илэрхийлсэн байна. Үүнийг сонссон хүүгийн ээж анх ихэд шоконд орсон боловч ахин хүүгээ алдахгүйн тулд уг мэдээг маш тайвнаар хүлээн авахыг хичээжээ. Ингээд зөвхөн хүүгийн хувьд түүнд хандах болно, өөр ямар ч хувилбар байхгүй гэдгийг хүүдээ сайтар тайлбарлаж ойлгуулан, хүү нь ч үүнийг хүлээн зөвшөөрсөн аж.
эх сурвалж: zone.mn