Танд сэтгэл зүйч хэрэгтэйг илтгэх 5 шалтгаан

Танд сэтгэл зүйч хэрэгтэйг илтгэх 5 шалтгаан

 

1. Сэтгэл санаагаа тогтвортой байлгахад тусалдаг 

Бидэнд өдөр тутамд тохиолддог асуудлууд эсвэл шалгалт, шинэ орчинд очих зэрэг нь стрессийг бий болгож сэтгэл санааг тогтворгүй болгодог. Гэхдээ энэ нь түр хугацаанд үргэлжлэх зүйл ч бид сэтгэл хөдлөлөөрөө асуудлыг харах нь бий. Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсанаар сэтгэл санааг тогтвортой байлгах алхмуудад суралцах боломжтой.

2. Нууцыг хадгалдаг

Сэтгэл зүйчийн мэргэжлийн ёс зүйд үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах дүрэм бий. Сэтгэл зүйн зөвлөгөөнд яригдсан зүйлс нь зөвхөн сэтгэл зүйч, үйлчлүүлэгч хоёрын дунд үлддэг.

3. Мэргэжлийн байр сууринаас ханддаг 

Ойр дотны хүмүүстэйгээ асуудлаа ярилцахад бидэнд зөвлөгөө өгдөг ч ихэвчлэн өөрийн хувийн амьдралын туршлага дээр тулгуурласан байдаг. Гэтэл энэ зөвлөгөө нь заримдаа чамд тохирохгүй байх нь бий. Харин сэтгэл зүйн зөвлөгөөний үед яригдаж буй зүйлс нь илүү шинжлэх ухааны үндэслэлтэй тухайн хүний онцлогт тохирсон харилцаа байдаг.

4. Өөрийгөө ойлгоход тусалдаг 

Асуудал, сэтгэл санааг тавгүйтүүлж буй нөхцөл байдлыг даван туулах эхний алхам нь өөрийн зан төлөвийн онцлог, сэтгэл хөдлөлөө танин мэдэх юм. Ингэснээр өөрийн хувийн онцлогоо илүү сайн мэдэж өөртөө туслах аргуудыг олоход хялбар болгодог.

5. Анхаарлаа одоо цагт төвлөрүүлэхэд тусалдаг 

Сэтгэл санаа тавгүй байх үед дийлэнхдээ хүмүүст анхаарал төвлөрөхгүй байдал ажиглагддаг. Өнгөрсөн эсвэл ирээдүйд анхаарлаа хэт төвлөрүүлэх нь сэтгэл санаагаа тайван байлгахад туслахгүй.

Та Боловсролын үнэлгээний төвийн чатаар “Чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө”-нд хамрагдсанаар дээрх тусламжийг мэргэжлийн сэтгэл зүйчээс авах боломжтой.  

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen