НОХОЙ СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ТОГТВОРГҮЙ ХҮНИЙГ ИЛҮҮ УРДАГ

НОХОЙ СЭТГЭЛ САНААНЫ ХУВЬД ТОГТВОРГҮЙ ХҮНИЙГ ИЛҮҮ УРДАГ

 

Ливерпүүлийн их сургуулийн эмч нар ноход өөрсдийнхөө эздийг бус, танихгүй, сэтгэл санааны хувьд тогтворгүй, бас нохойноос айдаг хүнийг урдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Британийн 65 сая иргэнд 8,5 сая нохой ногддог. Тэгвэл 100 мянган хүн тутамд 740 удаа нохдод уруулсан тохиолдол гардаг байна.

Туршилтын үеэр 694 хүний 172 нь амьдралдаа дор хаяж нэг удаа нохойд уруулж байснаа хүлээжээ. Тэдний олонх нь түрүүлж нохойг харсан байдаг.

Үүнээс гадна ноход эмэгтэйчүүдийг бодвол эрчүүдийг 1,8 дахин олон урдаг байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen