Роухани: Иран улс АНУ-тай эдийн засаг, сэтгэл зүйн дайн хийж байна
Ираны ерөнхийлөгч Хассан Роухани телевизээр хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ын Иранд тавьсан хориг арга хэмжээ Ираны эдийн засагт дарамт учруулсан. Гэхдээ, Иран АНУ-тай хэлэлцээр хийхгүй” гэжээ.
Роухани “АНУ зөвхөн цөмийн асуудлаар Иранд хориг тавьж байгаа биш, харин Ираны засгийн газрыг түлхэн унагах гэж байгаа юм. Бид АНУ-тай эдийн засаг, сэтгэл зүйн дайн хийж байна” гэв.
Тэрбээр “АНУ-ын хориг арга хэмжээ Иранд эдийн засгийн дарамт учруулсан нь мэдээж хэрэг юм. Гэхдээ Иран улс АНУ-ын дарамтад хэрхэвч буулт хийхгүй” хэмээлээ.