ХАКЕР 100 САЯ ДОЛЛАР ЛУЙВАРДЖЭЭ
Литва улсын иргэн Элдас Римаускас АНУ-ын компаниудаас 100 сая ам.доллар луйвардаж авсан хэрэгт буруутгагдлаа хэмээн Нью-Йорк мужийн холбооны прокурорын газраас мэдэгдэв.
Тэрбээр АНУ-ын хоёр томоохон корпорацийн цахим шуудан руу нэвтэрч тэдний данснаас өөр байгууллага руу 100 гаруй сая ам.доллар шилжүүлсэн аж.
Литва хакер кибер луйвар хийсэн хэрэгтээ 20 жилийн ял авч магадгүй байна. Одоо тэрбээр түр баривчлагдаад байгаа аж.
Саяхан өөрсдийгөө Turkish Crime Family хэмээн нэрлэсэн хакерчдын бүлэг iPhone ухаалаг утасны сүлжээг эвдэлнэ хэмээн сүрдүүлж "Apple” компаниас ихээхэн хэмжээний мөнгө нэхжээ.
Холбооны мөрдөх товчоо, цахим гэмт хэргийг мөрдөх хэлтэс хакерчдын бүлгийг илрүүлэхээр ажиллаж байна.
Зууны мэдээ
Н.Мөнхжин