АНУ оросын дөрвөн тагнуулчийн хэрэг, нэрийг илчиллээ

АНУ оросын дөрвөн тагнуулчийн хэрэг, нэрийг илчиллээ

 

АНУ-ын хуульзүйн департментын өчигдөр хийсэн мэдэгдэл шуугиан тарьж байна. 2014 онд Yahoo компанийн 500 сая хэрэглэгчийн мэдээлэл хулгайлагдсан хэргийг ОХУ-ын дөрвөн тагнуулч үйлдсэн гэсэн нь ийнхүү олон улсын анхаарлыг татаж байна.  Мөн энэхүү хувь хүмүүсийн нууц бүхий мэдээллийг хэрхэн ашиглаж байсныг ч мэдэгджээ.

Тухайлбал, тэд хулгайлсан мэдээллээ ашиглаж Yahoo, Google-ийн  системд хууль бусаар нэвтэрч Оросын сэтгүүлчид, АНУ, Оросын төрийн албан хаагчид болон санхүү, дэд бүтцийн хувийн салбарын ажилтнуудын мэдээлэлд хандаж байжээ.Тэдний энэхүү үйлдэлд АНУ-ын шүүхээс эрүүгийн 47 зүйлээр ял төлөвлөгөөд байна. 

Мэдээлэл хулгайдахад оролцсон тагнуулчдын нэрсийг тодорхой дурджээ.

1. Дмитрий Александрович Докучаев, 33 настай, ОХУ-ын Холбооны Аюулаас Хамгаалах Газрын (FSB) мэдээллийн аюулгүй байдлын төвийн офицер, Оросын иргэн.

2.Игорь Анатолевич Сушин, 43 настай, FSB-ийн офицер, Докучаевын ахлагч, Оросын Хөрөнгө Оруулалтын Банкны Мэдээллийн Аюулгүй байдлыг хариуцсан захирлаар ажиллаж байсан. Оросын иргэн.

3.Алексей Алексеевич Белан, "Magg” хочтой, 29 настай, Латвид төрсөн ОХУ-ын иргэн. Өмнө нь хэд хэдэн удаа кибер халдлагын хэрэгт орооцолдож байсан, хакер. АНУ-ын хориг тавьсан хүмүүсийн тоонд багтсан.

4.Карим Баратов, "Kay” хочтой, 22 настай, Канад-Казахстаны давхар иргэн, Канадад амьдардаг.


Г.Санчир

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen