RokitBay тоглолтоо товлолоо

RokitBay тоглолтоо товлолоо

 

Монголын урлагт RokitBay нэрээрээ алдаршсан О.Баярсайхан ирэх есдүгээр сарын 14-нд тоглолтоо хийхээр болжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолтонд “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” зэрэг цомгууддаа орсон олон дуунуудаар ая дуу өргөх юм байна.

Rokit Bay буюу пуужин Баярааг Монголын хамгийн олон сонсогч, шүтэн бишрэгчтэй дуучин гэж хэлж болно.

Зохион бүтээгч болохыг мөрөөддөг байсан ч 2008 оноос реп хөгжим хийж эхэлснээр урлагийн ертөнцөд хөл тавьсан. Түүнээс хойш маш олон дуунуудын зохиогч болсон гэж хэлж болно. Олон сайхан бүтээлүүдээс нь “Нэг өдрийн хаан”  нь түүний нэрийн хуудас. Монголын хип хоп ертөнцийг сэрээсэн чансаатай бүтээл болсон гэж урлагийнхан үнэлдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen