Дональд Трамп зэвсэгт халдлагад өртжээ

Дональд Трамп зэвсэгт халдлагад өртжээ

 

Цагаан ордний төлөөх өрсөлдөөнд оролцож буй Дональд Трамп Пенсильвани мужид сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд дэмжигчидтэйгээ уулзаж байжээ. Олон мянган хүн цугларсан байсан бөгөөд гэнэт зэвсэгт халдлага болж, Дональд Трамп руу онилсон байна. Түүний баруун талын чих нь бууны сумд оногдсон бөгөөд өөр хоёр дэмжигч нас барсан. Цагдаа, сэргийлэх хүчнийхэн тухайн газар очиж Трамп болон иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд зэвсэгт этгээдийг буулган авсан байна. Одоогийн байдлаар зэвсэгт этгээдийг таних ажиллагаа явагдаж байгаа ба өөр хамсаатан байгаа эсэхийг мөрдөн шалгаж буй.
Дональд Трамп эмнэлгийн тусламж авч, эмч нар түүний биеийн байдлыг сайжирсан гэж мэдэгджээ. Гэрчийн мэдүүлснээр, нэг эрэгтэй Трампийн зогсож байсан индэрын ойролцоох дээвэр дээрээс гал нээсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen