"Авлига хороолол"-ыг дийлэхгүй бол хянан шалгах түр хороо байгуулна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ

"Авлига хороолол"-ыг дийлэхгүй бол хянан шалгах түр хороо байгуулна гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ

 

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна.Хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн "Авлига хороолол" гэх "Aqua Garden" хорооллыг нураах асуудлын хөндлөө. 

Мөн энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлж, "Хоёр жилийн өмнө Ерөнхий сайд өөрөө очиж ажиллаад, голын голдирол өөрчилсөн асуудал бийг нотолж, барилгын ажлыг зогсоох үүрэг өгсөн. Гэвч эсрэгээрээ нэмэлт зөвшөөрөл олгогдож, барилга нь баригдсан. Энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Хэрвээ болохгүй бол УИХ-аас ажлын хэсэг байгуулж, шалгах нь зүйтэй" гэлээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen