МҮХАҮТ-ЫН гүйцэтгэх захирал Т.Дүүрэн ба “Мао Зэ Дун сонгомол шүлгүүд”

8-р сарын 16-д болсон Хятад, Монгол, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн XVII чуулганаар  хүрэлцэн ирсэн  МҮХАҮТ-ЫН гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, Хятадын коммунист нам удирдагч Мао Зэдүнгийн сонгомол шүлгүүдийг орчуулан “Мао Зэ Дун сонгомол шүлгүүд” ном болгон Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаад бэлэг болгосон байна.

МҮХАҮТ-ЫН гүйцэтгэх захирал Т.ДҮҮРЭН

   Мао Зэ дун нь Хятадын хувьсгалч, улс төрийн онолч, Хятадын коммунист нам удирдагч. Тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсыг (БНХАУ) 1949 онд байгуулагдсанаас нь хойш 1976 онд нас барах хүртлээ удирджээ. Түүний марксизм-ленинизм, цэргийн стратегид оруулсан онолын хувь нэмэр, түүний өөрийн гэсэн коммунист бодлогыг хамтад нь өдгөө маоизм гэдэг. Мао Зэдун бол алсын хараатай философич, яруу найрагч, бичгийн өндөр боловсролтой талыг нь түүний яруу найргаас харж болно.

 

Зохиогч: Ш.Цогзолмаа С.Урьхан
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen