Өнгө хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнгө хүний тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

 

Өнгө бүр нь бидний сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн байдал, тархины үйл ажиллагаанд нарийн боловч хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэгэхээр өнгө таны сэтгэл зүйд ямар нөлөөтэй вэ, та өнгийг хэрхэн өөртөө ашигтайгаар ашиглах вэ?

Зарим өнгө нь бидний сэтгэлийн байдал, стрессийн түвшин, тэр ч байтугай хоолны дуршилд нөлөөлдөг. Жишээлбэл, улаан нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, хариу үйлдэл үзүүлэх хугацааг хурдасгахад хүргэдэг. Мөн өөр нэг судалгаагаар цэнхэр өнгөөр хүрээлэгдсэн хүмүүс сэтгэлийн түгшүүр багатай байдаг болохыг тогтоожээ.

Тиймээс компаниуд өөрсдийн брэнд, сав баглаа боодол, кампанит ажилдаа өнгөт график ашигладаг нь гайхах зүйл биш юм. Жишээлбэл, McDonalds нь улаан, шар өнгөтэй бөгөөд энэ нь баяр баясгалан, яаралтай байдалтай холбоотой юм. Улаан өнгө нь илүү их идэх, шар нь илүү хурдан хооллох нөлөө үзүүлдэг нь батлагдсан. Загвар зохион бүтээгчид мөн өнгөт сэтгэл зүйг загвар, интерьерүүдэд ашигладаг. Жишээлбэл, унтлагын өрөөнүүд (болон унтлагын хувцаснууд) илүү чимээгүй, тайвшруулах өнгө аястай байх нь танд тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг.

ДУЛААН ӨНГӨ

Дулаан өнгөнд улаан, улбар шар, шар гэх мэт өнгө багтах бөгөөд эдгээр нь сэтгэлийн хөөрөл, өдөөлт, эрч хүчийг нэмэгдүүлдэг.

Шар: Аз жаргал, баяр баясгалан, итгэл найдвар

Улбар шар: Баяр баясгалан, бүтээлч байдал, өөдрөг үзэл, эрч хүч

Улаан: Хайр, хүсэл тэмүүлэл, уур хилэн, аюул

Ягаан: Хайр, мэдрэмж

ХҮЙТЭН ӨНГӨ

Цэнхэр, ногоон, нил ягаан зэрэг хүйтэн өнгө нь тайван байдал, анхаарал төвлөрүүлэх тусалдаг. Эдгээр өнгийг унтлагын өрөөндөө эсвэл тайван байх, анхаарлаа төвлөрүүлэхийн тулд суралцах орчиндоо оруулахад тохиромжтой.

Цэнхэр: Тайван байдал, анхаарал төвлөрөл, итгэлцэл

Ногоон: Сэтгэл хангалуун, амрах, тайвшруулах

Нил ягаан: Бүтээлч байдал, таашаал, нууцлаг байдал

Цэнхэр өнгө: Тайван байдал ба бүтээмж

Тэнгэр, усны өнгө нь таны сэтгэл санааг тайвшруулдаг орчин юм. Өнгөний сэтгэл зүйд цэнхэр өнгө нь тайван байдал, тогтвортой байдал, бүтээмжтэй холбоотой байдаг. Цэнхэр өрөөнд байх эсвэл оффисынхоо өрөөнд цэнхэр өнгийн элементүүдийг оруулах нь стрессийн түвшинг бууруулж, тайван амгалан байдлыг бий болгож, анхаарал төвлөрөл, үр ашгийг дээшлүүлэхэд тусална.

Шар / улбар шар өнгө: аз жаргал ба бүтээлч байдал

Шар эсвэл улбар шар нь хүний нүдэнд мэдрэгддэг хамгийн тод өнгө бөгөөд нарны гэрэл, аз жаргал, энергитэй холбоотой байдаг. Энэхүү тод өнгө нь оюун ухааныг идэвхжүүлж, бүтээлч байдлыг нэмэгдүүлж, баяр баяслын мэдрэмжийг төрүүлдэг. Эргэн тойрондоо шар өнгө нэмэх нь орон зайг гэрэлтүүлж, бүтээлч сэтгэлгээг өдөөх ба студи, ажлын байр аль ч хэсэгт маш сайн сонголт болно.

Ногоон өнгө: тэнцвэр ба өсөлт

Байгаль, өсөлтийг санагдуулам ногоон өнгө нь тэнцвэрт байдал, эв нэгдэл, шинэчлэлтийг бэлэгддэг. Энэ нь залуужих, эрч хүчээ сэргээх шаардлагатай орон зайд хамгийн тохиромжтой өнгө юм. Ногоон өнгөтэй ажлын байр нь сэтгэлийн түгшүүрийг арилгах, сайхан мэдрэмж өгөх, шинэлэг сэтгэлгээг төрүүлэхэд тусалдаг.                                                                               

Нийтлэлийг бичсэн: Х. Түмэнжаргал

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen