Аргаль хонинд зориулж 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ

Аргаль хонинд зориулж 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ

 

Ховд аймгийн Цэцэг сумын Мянган угалзатын нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас  аргаль хонины хавар, намрын улирлын гол байршил нутаг болох Харнууд гэх газар 2000 литр усны багтаамжтай хөв цөөрөм байгуулжээ.

Тухайн орчимд зэрлэг амьтан ундаалах уст цэг байдаггүй тул бороо, цас, шар усны үер хуримтлагдах боломжтой газрыг сонгож энэхүү хөвийг байгуулсан байна. Тус хамгаалалтын захирагаанаас шаардлагатай үед ус аваачиж хийж байх аж. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen