Хөшөөтийн уурхайн жолооч нарын эрх зөрчигдөж байна

Хөшөөтийн уурхайн жолооч нарын эрх зөрчигдөж байна

 

Ховд аймгийн Хөшөөтийн уурхайн нүүрс тээврийн жолооч нар шөнөөр тээвэр хийж байна. Учир нь "МонЭнКо" ХХК-ийн зам засвартай холбоотойгоор нүүрс тээврийн жолооч нарын амь нас, эрүүл мэнд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг хэлж байв.
Хөшөөтийн уурхайгаас Булган боомт чиглэлийн 311.2 км нүүрс тээврийн зам засварын ажлыг жил бүр хийдэг бөгөөд энэ жилийн засварын ажлыг 2024 оны есдүгээр сарын 3-16-ны өдрийг дуустал хийх гэнэ.
Энэ хугацаанд Хөшөөтийн уурхайгаас Улаантолгой хүртэл нийт 135 км авто замын хөдөлгөөнийг өглөөний 06.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд хүнд даацын нүүрс тээврийн машин зорчихыг хоригложээ. Харин жолооч нар оройн 20.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд 20 км/ цагаас дээшгүй хурдтай явах шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Мөн засварын ажил үргэлжлэх хугацаанд замын хажуугийн хэсгийн замгүй эрүүл газраар явахгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв шаардлагыг зөрчвөл тээврийн гэрээний дагуу тухайн жолоочийг таван удаагийн тээвэрлэлт хийх эрхийг хасах, тухайн жолоочийн хамаарах компаниас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэжээ.
 Жолооч нарын мэдээлснээр, зам засварын ажлыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтын хамаарал бүхий "Алтайн зам" ХХК 2.8 тэрбум төгрөгөөр засч байгаа гэв. Гэвч гэрээнд тусгасан өдрийн цагаар замаа засахгүй, жолооч нар шөнийн цагаар хагархай зам дээр осол аваар гаргах өндөр эрсдэлтэй байгаа аж.
“МоЭнКо” компани нь Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Булган боомт чиглэлийн 311.2 км тусгай зориулалтын авто замын 100 хувийн эзэмшигч бөгөөд 2024 онд Ховд аймгийн ОНХС-д долоон тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Монголиа Энержи Корпорэйшний (МЕК) 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2007 онд байгуулагдсан бөгөөд Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшин ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
https://news.mn/r/2748538/
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen