Трамп татвараас зайлсхийсэнд сэжиглэгдэв
АНУ-ын Нью-Йорк хотын татварын албад Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэр бүлийн гишүүд татвараас зайлсхийсэн гэх хэргийг шалгаж байгаа аж. Энэ шалгалт The New York Times сонинд нийтлэл гарсны дараа хийгдэж эхэлжээ. Тус сонины ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад Цагаан ордны одоогийн тэргүүн залуудаа үл хөдлөх хөрөнгийн наймаа хийдэг байсан ааваасаа дор хаяж 413 сая доллар авсан гэдгийг олж мэджээ.
Трамп аавыгаа татвараас зайлсхийхэд нь тусласны хариуд энэ мөнгийг авсан бололтой. Дональд Трампын өмгөөлөгч сонины нийтлэлийг үнэнд огт нийцэхгүй зүйл гэж няцаасан бөгөөд Цагаан ордны төлөөлөгчид түүнийг татвараас зайлсхийгээгүй гэсэн мэдэгдэл гаргажээ.
Эх сурвалж www.wikimon.mn