Moscow Times: Путиныг Монголд саатуулах магадлал бага

Moscow Times: Путиныг Монголд саатуулах магадлал бага

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногийн Мягмар гаригт Монголд айлчлах болсныг Кремль өчигдөр /2024.08.29/ мэдээллээ. Олон улсын эрүүгийн шүүх 2023 оны гуравдугаар сард Путиныг баривчлах тушаал гаргасан. Энэ тушаал болон Украины дайнаас хойш Путин анх удаа Монголд айлчлах болж байна.

Кремлийн цахим хуудсанд мэдээлснээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голд Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчин Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор Монгол Улсад айлчилна. Мөн тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын бусад өндөр албан тушаалтантай хэлэлцээ хийнэ гэжээ.

Айлчлалын талаар Оросын "Moscow Times" хэвлэл мэдээлэхдээ "Монгол Улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн зохицуулах гэрээ болон Ромын дүрэмд гарын үсэг зурсан улс бөгөөд шүүхийн шаардлагыг биелүүлэх техникийн үүрэг хүлээсэн. Гэхдээ ОХУ-ын эртний холбоотон Монгол Улс Украин дахь дайнд төвийг сахисан байр суурьтай байгаа тул Путиныг саатуулах магадлал багатай. Ромын дүрэмд гарын үсэг зурсан Өмнөд Африк улсад өнгөрсөн жил БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болоход мөн ижил нөхцөл байдал үүссэн. Эцэст нь Путин энэ үйл явдлыг алгасахаар шийдсэн" гэжээ.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen