Судалгаа: Савласан литр ус тутамд 300 гаруй микропластик тоосонцор агуулагддаг

Судалгаа: Савласан литр ус тутамд 300 гаруй микропластик тоосонцор агуулагддаг

 

Таны ууж буй савласан усанд хэдэн зуун мянган бичил хуванцар хэсгүүд агуулагддаг болохыг шинэ судалгаа харуулжээ. Микропластик буюу нэг нанометрээс таван миллиметрийн диаметртэй жижиг хуванцар хэсгүүдийг сүүлийн жилүүдэд өргөнөөр судалж, Арктикийн алс хязгаараас хүний ихэсийн дотор хүртэл дэлхийн бараг бүх газраас олоод байна. Нэг дүн шинжилгээгээр америкууд жил бүр 44 мянга гаруй микропластик тоосонцорыг залгиж, 46 мянга гаруйгаар  амьсгалдаг гэсэн тооцоо бий.
Нэгдүгээр сард "Proceedings of the National Academy of Sciences" сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар хүн нэг литр савласан усанд 370 мянган нанопластик тоосонцор байна  гэж тооцоолжээ. Савласан усан дахь хуванцрыг шалгах судалгаанд зориулж судлаачид АНУ-д худалдаалагдаж байсан гурван брэндийн савласан усыг туршиж үзсэн боловч  ямар брэндийнх гэдгийг нь тодруулаагүй байна.
Усанд дунджаар 240 мянган ширхэг хуванцар байдгийн 90 хувь  нь нанопластик байсныг тэд тогтоожээ. Үлдсэн 10 хувь нь нанопластикаас мянга дахин том микропластик байв. 2018 онд хийсэн судалгаагаар есөн өөр улсад худалдаалагдаж байсан 11 төрлийн савласан уснаас авсан дээжийн 93 хувьд нь микропластик илэрсэн байна. Дунджаар литр тутамд 300 гаруй микропластик тоосонцор байжээ. Гэсэн хэдий ч шинэ судалгаагаар хуванцар савтай усанд мянга дахин их нанопластик агуулагддаг болохыг тогтоожээ. "Нанопластиктай холбоотой санаа зовоосон зүйл бол тэдгээр нь хүний уушиг, цусанд илэрсэн явдал юм" гэж шинэ судалгааг бичсэн Ратгерсийн их сургуулийн фармакологи, хор судлалын дэд профессор Фиб Степлтон Эрүүл мэндийн сэтгүүлд ярьжээ. "Одоо хуванцар хүний биед  хэр удаан байх вэ, яаж буцах вэ, тэнд байхдаа яах  вэ гэсэн асуултууд гарч байна” гэжээ. "Эдгээр нанопластикууд маш жижиг тул шүүж авах боломжгүй. Тиймээс  эх үүсвэр нь  усанд байсан байж магадгүй" гэж Степлтон онцолжээ.
 Эх сурвалж: Yahoo.com
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen