Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдыг нэрлэв

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдыг нэрлэв

 

Энэтхэгийн бизнес эрхлэгч 66 настай Мукеш Амбани дэлхийн хамгийн баян өв залгамжлагчаар нэрлэгдлээ. Түүний эзэнт гүрэн нь нефть химийн, газрын тос, байгалийн хий, харилцаа холбоо, жижиглэн худалдааны салбарыг хамардаг
бөгөөд хөрөнгө нь 116 тэрбум доллараар хэмжигдэнэ.

Мукеш түүний дүү Анил нар үлэмж хэмжээний хөрөнгийг өөрийн эцэг Дхирубхая Амбанигаас 2002 онд өвлөн авсан юм. Хожим компаниуд нь дампуурснаас Анил дэлхийн баячуудын жагсаалтаас хасагджээ.

Жагсаалтын удаад 99.5 тэрбумын хөрөнгөтэй 70 настай франц эмэгтэй Франсуаза Бетанкур-Майерс гэж орж байна. Тэр L'Oréal компанийн хувьцааны 33 хувийг эзэмшдэг.

Дэлхийн баян өв залгамжлагчдын гуравт Жим Уолтон бичигдлээ. Өдгөө 75 настай америк эр Walmart сүлжээ дэлгүүрийн хувьцааны 12 хувийг эзэмшихийн зэрэгцээ гэр бүлийн Arvest банкийг удирддаг юм. Уолтоны хөрөнгийг  78.4 тэрбумаар үнэлжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen