Судалгаа: Эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс гэдэсний хорт хавдар тусах магадлал бага

Судалгаа: Эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс гэдэсний хорт хавдар тусах магадлал бага

 

Бүдүүн гэдэсний хорт хавдар нь 50-иас дээш насны хүмүүст ихэвчлэн тохиолддог боловч залуу хүмүүс гэдэсний хорт хавдраар өвчлөх нь нэмэгдэж байна.

Шинэ судалгаагаар залуу болон ахимаг насны хорт хавдартай өвчтөнүүдийн хавдараас олдсон микробууд өөр, өөр байдаг аж. “eBioMedicine” сэтгүүлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар эрдэмтэд хоёр насны хорт хавдартай өвчтөнүүдийн гэдэсний микробиом буюу хоол боловсруулах эрхтэнд амьдардаг микробыг судалжээ.

Судалгаанд 50-аас доош насны 136 хүн, 50-аас дээш насны 140 хүн оролцсон байна. Испанийн IDIBELL-ийн Каталоны онкологийн хүрээлэнгийн хорт хавдар судлаач Лаура Валле "Хорт хавдрын ихэнх нь удамшлын хүчин зүйлтэй шууд холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундааны хэрэглээ, өөх тос ихтэй, эслэг багатай хоол хүнс зэрэг хүрээлэн буй орчны хүчин зүйлүүд энэ хорт хавдартай холбоотой байдаг бол эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэдэг хүмүүс энэ хорт хавдар тусах магадлал бага байдаг. Хүмүүсийн хэрэглэж буй хоол хүнс, ундаа нь гэдэсний бактериудад нөлөөлдөг нь эдгээр хүчин зүйлсийн хоорондын холбоог харуулж байна. Бид эрт үеийн бүдүүн гэдэсний хорт хавдар нь микробиомтой холбоотой гэж таамаглаж байсан" гэжээ.

Ахмад болон залуу хүмүүсийн хавдар дотор гэдэсний ямар бактери үржиж байдгийг мэдэхийн тулд судлаачид хорт хавдартай өвчтөнүүдээс авсан эд эсийн дээжийг судалж үзжээ. Судлаачид бүдүүн гэдэсний хорт хавдар, шулуун гэдэсний хавдар зэрэг янз бүрийн төрлийн бүдүүн гэдэсний хорт хавдар нь өөр өөр төрлийн нянгийн төрлийг агуулдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн, гэдэсний зарим бичил биетүүд болон бүдүүн гэдэсний хорт хавдрын хоорондын хамаарлыг илрүүлсэн. Хэдийгээр эдгээр бактери нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдэг гэдгийг нотлоогүй ч зарим төрлийн бактери хорт хавдраас урьдчилан сэргийлэх эсвэл дэмжих боломжтой байна. Жишээлбэл, залуу хүмүүст түгээмэл байдаг Аккермансиа хэмээх өргөн хүрээний бактери нь жижиг хавдарт ихэвчлэн байдаг. Хулганын судалгаагаар Аккермансиагийн амьд өсгөвөрийг хэрэглэсэн пробиотик эмчилгээ нь хавдрын өсөлтийг саатуулж болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Yahoo Life Style

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen