ХОРТ ХАВДРЫН ШАЛТГААНТ НАС БАРАЛТААР МОНГОЛ УЛС ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдрийг угтаж Хавдар судлалын үндэсний төвөөс "ДЭМБ-ын байгууллагын мэдээллээр 2023 оны байдлаар 185 орны хорт хавдрын өвчлөл, нас баралт нь хөх, түрүү булчирхай, уушги, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүүний хорт хавдар гэсэн бүтэцтэй байна.
Харин Монгол Улсын хувьд:
- Элэг
- Ходоод
- Уушги
- Улаан хоолой
- Умайн хүзүү гэсэн бүтэцтэй байна.
Элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийн 185 орноос нэгдүгээр байрт орж байна. Манай улс хорт хавдрын шалтгаант нас баралтаараа дэлхийд нэгт жагсаж байна. Элэг, ходоодны хорт хавдрын шалтгаант нас баралтаараа мөн тэргүүлж байна.
2023 онд Монгол Улсад 7244 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын улмаас эндсэн байна. Таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаанаар нас барсан. Нийт нас баралтын 62 хувийг оношлогдсоноос нэг хүрэхгүй жилийн хугацаанд нас барсан үзүүлэлт эзэлж байна. Гэхдээ энэ нь 2022 оноос буурсан үзүүлэлт.
Хавдар нь эдгэрсэн, хяналтад байгаа хүн нийт оношлогдсон иргэдийн 43,3 хувийг эзэлнэ. Хавдрын оноштой хүмүүсийн 87 хувь нь 45-аас дээш насныхан байна.
- Элэгний хавдар \2373\ 32.8 хувь,
- Ходоод \1259\ 17 хувь
- Уушги \473\ 6.5 хувь
- Умайн хүзүү \425\ 5.9 хувь
- Улаан хоолой \357\ 4.9 хувь
- Бусад байрлал \2357\ 32.5 хувь
Элэгний хавдар 10 жилийн өмнө 38-40 хувийг эзэлж байсан. Одоо буурч байна гэх дүгнэлтийг хийсэн. Нийт хавдраар өвчлөгсдийн 51.7 хувь нь эрэгтэй, 3499 48.3 хувь эмэгтэй байна.
Эрэгтэй хүмүүс элэг, ходоод, уушги, улаанм хоолой, бөөр, бүдүүн шулуун гэдэс, нойр булчирхай, тархи, давсаг, лейкеминий хавдраар өвчлөх нь түгээмэл байна.
Эмэгтэй хүмүүс элэг, умайн хүзүү, ходоод, хөх, бүдүүн шулуун гэдэс, бөөр, улаан хоолой, бамбай, өндгөвч, нойр булчирхайн хавдраар өвчлөх нь түгээмэл байна \хамгийн их хувьтайгаас нь дараалуулж бичив\.
3-4 дүгээр үе шатанд оношлоггдож байгаа нь 65.4 хувь, 0-2 дугаар үе шатандаа оношлогдож байгаа нь 34.5 хувь байна.
Монгол Улсад эрт илрүүлэг хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр умайн хүзүүний хорт хавдар эрт үедээ илрэх нь нэмэгдсэн" гэх мэдээллийг өглөө.