ОХУ эдийн засгийн хямралыг ажралгүй давна

 

Эдийн засгийн хямралтай үед ОХУ-д чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр банкны салбарын хөрөнгийн хомсдол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүрэх эрсдэлтэй байна гэж Олон Улсын Валютын Сангаас мэдэгджээ. Өнгөрсөн сард ОХУ-ын банкны чанаргүй зээлийн хэмжээ 9.2 хувь байна гэж тайлагнаж байсан юм. Хэдий тийм боловч энэхүү үзүүлэлт үүнээс 3.5 хувиар өндөр байх магадлалтай аж. Улмаар газрын тосны ханш унаснаас үүссэн дарамт урт хугацаанд үргэлжилбэл ОХУ-ын банкуудын хөрөнгийн хомсдол дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүрч болзошгүй байгааг анхааруулж байжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын Засгийн газар санхүүгийн салбарыг дахин хөрөнгөжүүлэхэд 16 тэрбум ам.доллар зарцуулж байсан юм. Үүнээс хойш дахин хөрөнгийн хомсдол үүсч болзошгүй байгаа нь банкуудын үнэ цэнийг бууруулахад хүргэх магадлалтай байгаа тухай Олон улсын валютын сан тайландаа дурджээ.

 

Гэхдээ Валютын сан ОХУ-ын эдийн засаг энэ онд 1.2 хувиар агшсаны дараа 2017 онд нэг хувиар өснө гэж таамаглаж байна. Түүнчлэн инфляцийн түвшин 2016 оны сүүлчээр 6.6 хувьтай байх бол 2017 оны сүүлээр 5.2 хувь болж буурах төлөвтэй байгаа аж. Ингэснээр эдийн засагт учирч болох эрсдэлийг багасгахын тулд ОХУ улсын сангийн ашиглалтаа багасгаж, өмч хувьчлалыг үргэлжлүүлэн явуулах хэрэгтэй гэж мэздэгдсэн байна. Мөн тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хийж, банкны цэвэрлэгээг эхлүүлж, хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Олон улсын валнлын сан онцолжээ. Гэвч энэ онд газрын тосны үнийн бууралт саарч тогтворжих хандлагатай байгаа тул ОХУ -ын эдийн засаг сайжирч, Украйны эдийн засгийн идэвхжил сэргэсэн зэргээс тус бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхоос илүү байх хандлагатайг шинжээчид онцолж байна. Хэрэв түүхий эдийн үнэ тогтворжвол бүс нутгийн зүүн хэсэгт орших Зүүн Европ, өмнөд Кавказ болон Төв Азийн орнуудын эдийн засгийн идэвхжил сэргэхээр байгаа аж. Евро бүсийн эдийн засгийн идэвхжлээс хамааралтайгаар тус бүс нутгийн баруун хэсэгт орших Болгар, Румын, Турк болон Балканы орнуудын эдийн засаг энэ онд алгуур өсөхөөр байна. ОХУ-ын Төвбанк болон Сангийн яам улсынхаа энэ оны эдийн засгийг өсөлттэй гарна гэсэн эерэг төсөөдөлтэй байна. Тус улсын Төвбанкны тооцоолж буйгаар, энэ онд ОХУ-ын догоодын нийт бүтээгдэхүүн 1-1.5 хувиар өсч, инфляци дөрвөн хувь болж буурах аж. Мөн жилийн эцэс гэхэд төсвийн алдагдал 3.2 хувиар буурах бол газрын тосны ханш баррель тутамдаа 40 ам.доллараас доошлохгүй ажээ. Түүнчлэн шинжээчид ОХУ-ын эдийн засгийн талаар өөдрөг таамгийг дэвшүүлж байна. "Bloombeig”-ийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар шинжээчдийн олонх нь ОХУ -ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 1.1 хувиар, инфляцийг 5.1, төсвийн алдагдлыг гурав орчим хувиар буурна гэсэн таамаг дэвшүүлсэн байна. ОХУ-ын Төвбанкны ахлах эдийн засагч Олег Кузьмин "Энэ онд манай улсын эдийн засаг өсөлттэй гарна. Учир нь, энэ онд инфляцийн төвшин буурч, рублийн ханш тогтворжих боломж бүрдэж байгаа юм” гэжээ.

 

2016 ОН ОХУ-ЫН ХУВЬД тийм ч МУУ ЖИЛ БАЙГААГҮЙ

Өнгөрсөн оны эхний улиралд брент маркийн газрын тосны ханш баррель тутамдаа дунджаар 27.1 ам.доллар болж буурсан нь ОХУ-ын эдийн засагт хүндхэн цохилт болсон юм. Гэвч мөн оныхоо дөрөвдүгээр сард газрын тосны ханш 48 хувиар өссөн бөгөөд бага багаар өссөөр баррель тугамдаа 92 ам.долларт хүрсэн юм. Ингэснээр тус улсын эдийн засгийн хувьд өнгөрсөн он эхлэл нь хүнд, төгсгөл нь өгөөжтэй жил болсон. "BCS” санхүүгийн нэгдлийн ахлах эдийн засагч Владимир Тихомиров "Өнгөрсөн он эдийн засгийн хувьд тийм ч хүнд жил байгаагүй. Эдийн засгийн хувьд хамгийн хүнд жил бол 2015 он байсан” гэв. 2015 онд ОХУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 3.7 хувиар буурч, инфляци 12.9 хувьд хүрч байсан.

 

Газрын тос, байгалийн хийн дэлхийн зах зээлийн үнийн өсөлт ОХУ-ын экспортын орлогыг огцом нэмэгдүүлсээр ирсэн. Экспортын орлогыг нийгмийн халамж үйлчилгээ болон тэтгэвэр, тэтгамж, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэхэд чиглэлд хойд хөрш түлхүү зарцуулж байсан. ОХУ өнгерсөн оны байдлаар 143 сая хүн амтай. Орлогын зөрүүтэй хүмүүсийн ялгаа нь Оросод 15 дахин бол Франц, Гсрманд 5-7 байх жишээтэй. Архи, тамхи, хар тамхины улмаас жил бүр хойд хөршөд 500 мянган хүн нас барж байна гэх эмгэнэлтэй тоо ч бий. Өнгерсөн онд тэтгэврээ 1.6 дахин, цэргийн албан хаагчдын цалинг гурав дахин нэмсэн байна. Газрын тосны ханш энэ онд ойролцоогоор баррель тутамдаа 58 ам.доллар байна гэсэн таамгийг шинжээчид дэвшүүлээд байгаа юм. Тэгвэл Владимир Тихомиров "Хэрэв энэ онд газрын тосны ханш 56-58 ам.доллараас буурахгүй бол ОХУ-ын эдийн засаг таамаглаж буйгаас илүү өсөлт үзүүлэх боломжтой” гэж үзэж байна.

 

ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭС НЬ ЭРЧИМ ХҮЧ

Аливаа улсын эдийн засгийн хөгжлийн үндэс нь эрчим хүч. Тиймээс эрчим хүчийг дэлхийн эдийн засгийн үндэс суурь ч гэж үздэг. ОХУ нь дэлхийн нефтийн илэрсэн нөөцийн 13 хувь, байгалийн хийн 34 хувийг дангаар эзэмшиж байна. Орос нь дэлхийн анхдагч эрчим хүчний 10 орчим хувийг үйлдвэрлэдэг. Тиймээс ОХУ-ын Төрийн тэргүүн "Эдийн засгаа шинэчлэх тухай яривал эрчим хүчний шинэчлэлийн асуудал тэргүүнд яригдах ёстой” гэж тэмдэглэсэн байдаг. 2009 онд ОХУ-ын "Эрчим хүчний стратеги-2030” баримт бичгийг батлан гаргасан. Энэхүү баримт бичигт ОХУ зөвхөн өөрийн эрчим хүчний аюупгүй байдлаа хангах бус дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд гол тоглогч байх үзэл санааг тусгасан байдаг. Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр ОХУ экспортын чиглэлийг олшруулах замаар олон улсын эрчим хүчний аюулгүй байдлын системийг бүрдүүлэхэд боломжтой хэмжээнд оролцох, улс орны эдийн засаг нь нефть, хийгээс бүрэн хараат байдлыг багасгах, өнөөгийн ОХУ-ын ДНБ-д түлш, эрчим хүчний салбарын эзэлж буй 30 хувийг 18 хувь болгон бууруулах, нэг хүнд ногдох эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн хэмжээг 40-өөс дээш хувиар нэмэгдүүлэх, зарим тохиолдодд 80 хүртэл хувиар нэмэх зорилттой байгаа аж. Олон улсын эрчим хүчний системд тэргүүлэгчдийн эгнээнд байхын тулд эрчим хүчний салбарт хамтарч ажиллах олон улсын хамтын ажиллагааны найдвартай эрх зүйн үндсийг бий болгохыг оросууд санал болгосоор байна. ОХУ-ын Засгийн газар ирэх 2030 он хүртэлх эрчим хүчний салбарын стратегийн хүрээнд нүүрсний салбарын стратегийг баталсан. Салбарыг шинэ түвшинд гаргахаар төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн санхүүжилт нь нийт санхүүжилтийн есөн хувиас /3.7 их наяд рублийн 251.8 тэрбум нь/ хэтрэхгүй байхаар тусгасан. Хетөлбөр ёсоор 2030 он гэхэд нүүрс олборлолт 430 сая тонн хүрч өсөн нэмэгдэх ба үүнийг 82 ил, 64 далд уурхайгаас олборлох аж. Нүүрсний салбарын хөдөлмөрийн бүтээмжийг 2010 онтой харьцуулахад 2030 онд тав

 

ЭНЭ ОНЫ II УЛИРЛААС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛНА

ОХУ-ын Төвбанк энэ онд бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн ч мөнгөний тэлсэн бодлогоо үргэлжлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгааг урьдчилан сануулж байсан. Төвбанк өнгөрсөн арванхоёрдугаар сард мөнгений бодлогын хүүг 10 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Үүнээс гадна ирэх оны эхний хагаст мөнөний тэлсэн бодлого явуулсан хэвээр байх ч П улирлаас бодлогын хүүг бууруупж магадгүй тухай Төвбанкны Ерөнхийлөгч Эльвира Набиуплина мэдэгдсэн юм. Хэдий мөнгөний хатуу бодлого явуулах нь инфляцийг бууруулах үр нөлөөтэй ч ирэх оны эхний гурван cap бодлогын хүүг бууруулах нөхцөл хязгаарлагдмал байгааг тэрбэзр онцолсон юм. Үүний зэрэгцээ бодлого боловсруулагчид 2017 онд инфляцийн зорилтот түвшин болох дөрвөн хувьд хүрэх таамгийг нэмэгдүүлээд байна.

 

НЕФТИЙН ҮНЭ СҮЛАРВАЛ РУБЛИЙН ХАНШ БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ

Өнгөрсөн жил рубпийн ханш багагүй унасан. Рублийн ханш супарсанаар экспортлогч компаниуцын ашиг өссөн. "Роснефть”-ийн орлого өнгөрсөн онд 18 хувиар нэмэгдсэн нь рублийн ханшийн унагптай холбоотой гэж зарим шинжээчид бичиж байна. 1998 онд үүнтэй ижил нөхцөл байдал үүссэн бөгөөд Оросын эдийн засаг нүд ирмэх зуур сэргэсэн билээ. Тухайн үед төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээл рүү шилжиж байсан оросуудыг бүгд дэмжиж байсан юм. Дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ эргээд унавал рублийн ханш ч дагаад сулрах эрсдэл байсаар байгаа. Барууны хоригоос болж Оросын компаниуд гадаад зээл босгоход хэцүү болсон учраас тэд зардлаа танаж эхэлсэн тухай "ТАСС” мэдээлж байсан. Харин барууны шинжээчид ОХУ-ын эдийн засаг санаж байснаас хурдан сэргэж байна гэж үзэж байна. 350 гаруй тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй хүчирхэг улсын хувьд ОХУ ямар ч хямралыг ажралгүй давах чадвартай гэж зарим шинжээчид үзэж байна.


Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen