ГАДААДЫН БАНК ОРЖ ИРСЭН Ч ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ БАЙХ МАГАДЛАЛТАЙ
Гадаадын банкийг Монголд оруулж ирэх асуудлыг сүүлийн үед хүчтэй ярих болсон билээ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт татахаас гадна санхүү, эдийн засгийн салбарт таатай нөхцлийг бий болгоно гэж үзэж байгаа. Тиймээс ч УИХ-ын зарим гишүүн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт хүргүүлээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөдд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл саихүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоод төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон байна. Гэвч энэхүү хуулийн зарим зүйл заалт хэтэрхий явцуу, дутуу дульмаг байна гэдгийг мэргэжлийн судлаачид шүүмжилж байгаа юм. Тиймээс энэ талын сулалгаа, шинжилгээний ажил мэр сэр хийгдсээр байна.
Шилжилтийн эдийн засагтай болон хөгжингүй орнуудын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт болон зээлийн хэмжээ эрс нэмэгдсээр байгаа юм. Улс орнуудын хувьд 1990 оноос хойш гадаадын банкуудын тоо өссөн бол зарим орнуудын хувьд буурсан баина. Харин нийт активд нь гадаадын банкны эзлэх хувь Азийн орнуудад өсчээ. Тэгвэл Монголын эдийн засагг гадаадын банк орж ирсэнээр ямар нөлөө үзүүлэх вэ. Юун дээр анхаарах ёстой вэ талаар Эдийн засгийн судалгаа шинжилгээний төвийн судлаачид судалгаа хийсэн байна. Тэдний судалгаа гадаадын банк орж ирсэнээр банкуудын зээлийн хүү буурна гэсэн төсөөллийг үгүй хийв. Гадаадын банкны үйл ажиллагаа улс орон бүрт эерэг, сөрөг янз бүрийн нөлөө үзүүлдэг аж. Тиймээс өөрийн орны онцлогтоо тохирсон бодлого тодорхойлж, хууль эрх зүйн орчноо боловсруулах хэрэгтэйг тэд дахин санууллаа.
ГАДААДЫН БАНК ОРЖ ИРСНЭЭР ТУХАЙН УЛСАД ҮЗҮҮЛЭХ ЭЕРЭГ БОЛОН СӨРӨГ НӨЛӨӨ
Монгол Улсад 2016 оны эцсийн байдлаар 14 банк, 500 орчим банк бус санхүүгийн байгууллага, 276 хадгаламж зээлийн хоршоо, 15 даатгалын компани, 58 брокер, дилерийн компани үйл ажиллагаа явуулж, нийт санхүүгийн салбарын 96 орчим хувийг банкны салбар дангаараа бүрдүүлж байна. Нэг ёсондоо Монгол Улсын санхүүгийн салбар банкуудын нуруун дээр явж байна гэхэд болно. Харин гадаадын банк орж ирснээр олон улсын санхүүгийн зах зээлийн интеграцчилалд нэгтгэх, дэд бүтцийг сайжруулах, гадаад санхүүжилтээр зах зэзлд бий болсон сөрөг шокийг зөөлрүүлэх, гадаад санхүүжилт татах замаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг эерэг талуудтай байдаг байна. Харин сөрөг нөлөө нь гадаад орчны хүндрэлийг дамжуулан тогтвортой байдлыг алдагдуулах, банкны салбарт өөрийн давамгай байддыг бий болгох, дотоодын бодлого, зохицуулалтыг сулруулах, стратегийн ач холбогдолтой төслүүдийг хяналтандаа авах, жижиг; дунд аж ахуйн нэгжүүдийн зээл буурах, дотоодын банкуудын ашигт ажиллагааг бууруулдаг ажээ. Тиймээс аль алийг нь харгалзан үзэж асуудалд бодитой хандахыг судлаачид анхааруулсаар байгаа юм.
УЛС ОРНУУДАД ГАДААДЫН БАНКНЫ ҮЗҮҮЛСЭН НӨЛӨӨ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БАЙДАГ
Энэтхэг: Энэтхэг дэх гадаадын банкууцын 75 хувь нь Дели, Бомбей, Калькутга гэсэн гурван том хотод төвлөрсөн байдаг байна. Гадаадын банкууд нийт олгосон зээлийнхээ 80 хувийг аж үйлдвэр, худалдааны салбарын томоохон аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Тус улсын хувьд гадаадын банк орж ирснээр зээлийн хүртээмжийг нэмэщүүлэх бус зөвхөн цөөн хэмжээний өндөр ашигтай аж ахуй нэгжүүдэд зээл олгосон байна. Энэтхэгт гадаадын банк орж ирсний дараа дотоодын банкны зээл системийн хэмжээнд буурсан учраас аж ахуйн нэгжүүдийн зээл авах магадлал найман нэгж хувиар буурчээ. Тус улсын хамгийн өндөр ашигтай ажилладаг аж ахуйн нэгжүүдийн арван хувьд нь л эерэгээр нөлөөлсөн бол бусдынх нь зээл авах боломж найман хувиар хумигдсан аж. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн зээл ихээхэн хэмжээгээр буурч, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлсөн байна.
Индонез: Гадаадын банкууд 2000-аад онд тус улсын дотоод зах зээлээс харьцангуй тааламжтай нөхцөлөөр зх үүсвэр татаж, зөвхөн хамгийн ашигтай томоохон аж ахуйн нэгжүүдэд зээл олгож байв. Индонезийн төрийн өмчит банкууд нийт зээлийнхээ 29 хувь, дотоодын хувийн банкууд 19 хувь, гадаадын банкууд ердөө дөрвөн хувийг жижиг дунд үйлдвэрт олгож байсан байна.
БНСУ: 1997 оны Азийн хямралын дараа тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцах, хадгаламжаа дотоодын банкнаас гадаадын банкинд шилжүүлж байв. Үндэсний банкууд нь байгууллагын зах зээлээ алдаж, жижиг дунд үйлдвэр, хэрэшээ болон бичил санхүүгийн зах зээл дээр өрсөлдөж эхэлсэн байна.
УЛС ОРНУУДАД ОЛГОСОН БНХАУ-ЫН САНХҮҮЖИЛТЫН ХЭМЖЭЭ ДЭЛХИЙН БАНКНААС ДАВЖЭЭ
БНХАУ өөрийн мөнгөн дэвсгэрт болох юаниа олон улсын валют болгох зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтынх нь хүрээнд дэлхийд тэргүүлэгч төрийн өмчит хоёр банк болох "Bank of China”, ICBC нь сшон улсын санхүүгийн салбарт онцгойлон идэвхитэй ажиллаж байгаа юм. БНХАУ санхүүжилт олгож буй улсдаа ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхийг шаардлаггүй байна. Одоогоор эдгээр банкуудын Латин Америк, Африкийн орнуудад олгосон санхүүжилтийн хэмжээ Дэлхийн банкнаас хол давжээ. БНХАУ одоогийн байдлаар Австралид 9 салбар, 1 охин компани (20 тэрбум $), Казахстанд 1 охин компани (514 сая $), Вьетнамд 1 салбар (17 тэрбум $), Унгарт 1 салбар (18.7 тэрбум $), Тайландад 5 салбар (1.53 тэрбум $) ажиллуулдаг байна.
Улс орнуудын туршлагаас харахад гадаадын банк дотоодын зах зээлд нэвтрэхэд эдийн засагт харилцан адилгүй нөлөөлж байгаа нь тэдний хууль эрх зүй, эдийн засгийн орчноос хамаарч байдаг байна. Нэг ёсондоо ямар нэгэн хууль яарч боловсруулаад л маргаашнаас нь гадаадын банк орж ирээд эдийн засгийн хүндрэлээс гаргана гэдэг гэнэн төсөөллөөр явж болохгүйг сануулж байгаа юм. Тиймээс дотоодын санхүүгийн зах зээлийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах, гадаадын банкинд давамгай байдал үүсгэхгүй байх үүднээс эрх зүйн актыг боловсронгуй болгох шаардлагатай гэдгийг судлаачид хэлж, сануулсаар байна.
У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/