Хөрөнгө оруулагчид Монголд 3.3 тэрбум ам.доллар санал болгожээ
Олон улсын мэдээллийн агентлаг Ройтерсоос Монголын Засгийн газрын босгосон бондын талаар нэгэн нийтлэл гаргажээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
"Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долoo хоногг Хөгжлийн банкны хугацаа нь дуусч байгаа евро бондыг солих саналыг олон улсын хөрөнгө оруулагчдад тавьсан. Улмаар нийт 600 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 8.75 хувийн хүүтэй, долоон жилийн хугацаатай шинэ бонд гаргасан. Монгол Улсын Засгийн газар энэ сарын 21-ний дотор Хөгжлийн банкны гаргасан 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг хийх ёстой. Гэвч тус улсын эрх баригчид энэ эргэн төлөлтийг урт хугацаатай өөр бондоор солих саналыг анхны хөрөнгө оруулагчдад тавиад байсан юм. Хегжлийн банкны евро бондын нийт хэмжээ 580 сая ам.доллар байсан бөгөөд үүнээс 82 хувь нь буюу 476 сая ам.долларын хэмжээтэй бондыг Монгол Улсын Засгийн газрын шинэ бондоор солих саналыг эцсийн байдлаар хүлээн зөвшөөрөөд байгаа.Мөн энэ сарын 21-ний дотор төлөгдөх ёстой 580 сая ам.долларын бондын 476 сая ам.долларыг нь шинэ бондоор солих боломжтой болсон. Хөгжлийн банк нь 580 сая ам.долларын бондыг 2012 оны гуравдугаар сарын 14-нд олон улсын зах зээлээс 5.75 хувийн хүүтэйгээр арилжиж байсан юм. Тэгвэл энэ бонд таван жилийн дараа долоон жилийн хугацаатай, 8.75 хувийн хүүгэй бондоор ийнхүү солигдож байна. Шинжээчид 2021 онд бондын хүүг 6.9 хувь болон буурна гэсэн таамгийг одоогоор дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар Монголын эдийн засаг "Fitch’’-ийн үнэлгээгээр В-, "Moody’s’’-ийн үнэлгээгээр "СааГ’ зэрэглэлд хамаарагдаж байгаа юм.
Өнгөрсөн оны гуравдугаар сард Монголын Засгийн газар 500 сая ам.долларын үнэ бүхий 10.875 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай бонд гаргасан нь тул улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөн юм. Монгол Улсын шинээр гаргаад буй 600 сая ам.додларын бондыг худалдан авах хүсэлтэй харилцагчдын тоо одоогоор 200 гаруй болсон бөгөөд худалдан авах хүсэлтийн хэмжээ 3.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Үүнтэй холбогдуулан бондын зах зээл дээрх ханш 108 ам.доллард хүрлээ. Бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчдын бүтцийг бүс нутгаар нь харвал 76 хувь нь АНУ-ын, 18 хувь нь Европынх байсан бол Азийн хөрөнгө оруулагчид зургаан хувийг бүрдүүлсэн байна. Олон улсын бондын зах зээлд Монголын бондоос гадна БНХАУ-ын санхүүгийн салбар болон үл хөдлөх хөрөнгийн салбарын компаниудын гаргасан бонд хөренгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байгаа.2024 онд Монгол Улс 600 сая ам.долларын бондын өрийг төлнө. Үндсэн төлбөр хийгдэх хүртэл хагас жил тутам хүүгийн төлбөрийг барагдуулах аж. Ингэснээр 600 сая ам.долларын бондын төлбөрт Монгол Улс хагас жилд 26.250.000 ам.доллар төлөхөөр байна. Энэ нь монгол төгрөгөөр 65 тэрбум орчимд хэлбэлзэнэ. Мэдээж, хагас жил тутамд Монгол Улсын валютын нөөцөд 26.250.000 ам.долларын дарамт үүсэх нь хүндрэлтэй хэдий ч Засгийн газарт өөр оновчтой гарц байгаагүй талаар шинжээчид үзэж байна. Монгол Улсад түүхий эдийн салбарт олон боломж байдаг. Хамгийн гол нь энэхүү боломжтой зөвхөн түүхий эдийн салбар бус өөр салбарууд руу төрөлжүүлэх хэрэгтэй.
Ц.ДАВААСАМБУУ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/