Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал
Хятад, Монгол хоёр орон стратегийн хамтын ажиллагааны харилцаатай мөнхийн найрсаг хөршүүд. Бид хөрш оронтойгоо хамтран ажиллах нь гарцаагүй. Саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат БНХАУ-д айлчлах үеэрээ Монголын компаниуд Хятадад ирж хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Хөрш орнуудын хооронд хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг дэмжих нь Хятадын шинэчлэлийн зайлшгүй шаардлага болно. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол Улсын Залуучуудын төлөөллийн багийн Хятад улс дахь айлчлал дөрөвдүгээр сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Төлөөлөгчид Хөх хот, Ханжөү хотоор айлчилж, аж үйлдвэрийн бодлого, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хөгжил болон түүх зэрэг Хятадын олон талт орчин үеийн шинэчлэлийн үндсэн утга учир, оюун санааны төлөв байдал, Хятадын онцлогтой танилцсан байна.
Хамтын ажиллагааны "гүүр" болж ажиллана
ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дөрвөн гишүүн, гишүүдийн хоёр зөвлөх, Засгийн Газрын нэг ажилтан болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Төлөөлөгчдийн багийнхан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон, Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс, Мэнцао группийн Ургамлын үрийн музей, Хөх хотын эдийн засаг, технологийн хөгжлийн бүс, Өвөр Монголын Хорин-гэр шинэ дүүрэг, Ханжөүгийн Чиншань нуурын Шинжлэх ухаан, технологийн хот, Ханжөүгийн Мөрөөдлийн жижиг суурин, Алибаба группийн төв байр зэрэг газруудтай танилцав.
Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх нь Монгол Улсын залуучуудын төлөөлөгчдийн БНХАУ-д хийх айлчлалын хамгийн чухал сэдвүүдийн нэг юм. Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүс нь баталгаат боловсруулалт, баталгаат логистик, гадаад худалдан авалтын баталгаат агуулах, олон улсын түгээлт хүргэлтийн баг нь энэхүү бүсэд импортын үхэр, хонины мах боловсруулах компанитай танилцсан юм. Тус компани нь Монгол Улсаас үхрийн махыг шууд импортолж амжаагүйг мэдээд Г.Очирбат Монгол Улсад боловсруулсан үхрийн махны сорт, чанарыг танилцуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг хооронд нь холбож өгөх санаагаа илэрхийллээ. Монгол Улсын төлөөлөгчид Хөх хотын гаалийн татвараас чөлөөлөх ерөнхий бүсийн хариуцлагатай албаны хүн аж ахуйн нэгж бүрийн импортын хэмжээ, импортын эх үүсвэр болон үнийн санал асууж тэмдэглэл хөтөлж байлаа.
Ногоон хамтын ажиллагааны асар их боломж
Мэнцао группийн Ургамлын үрийн музейд Монголын төлөөлөгчид тусгай хийж бүтээсэн "үрийн олс"-ыг их сонирхож байлаа. Ургамлын үрийг ингэж хийснээр салхинаас урьдчилан сэргийлэх, үр тогтоох, өвсний үрийн амьдрах чадварыг сайжруулах зэрэг онцгой ач холбогдолтой. Монгол Улсын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны гүйцэтгэх захирал Буян-Өлзий болон Монгол Улсын Үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбооны тэргүүн О.Өлзийбаатар нар "маш гайхалтай" гэж сайшааж байлаа.
Мэнцао групп нь өвсний үрийн технологид суурилан, экологийн нөхөн сэргээлт, өвсний үрийн үйлдвэрлэл зэрэгт бүтээгдэхүүн, техникийн шинэлэг үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж юм. Мэнцао группийн Ургамлын үрийн музейд Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц:
- Хүнд цаг агаарт тэсвэртэй, янз бүрийн хөрсөнд дасан зохицох чадвартай өвсний үр, ногоон байгууламжийн технологийн шийдлүүдийг хараад би үнэхээр гайхсан. Үүний зэрэгцээ ногоон хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг би бас мэдэрлээ гэж хэлэв. Тэрээр бас Монгол Улсын цөлжилт, хөрсний доройтлыг дутуу үнэлж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, өвсний үрийн технологи, экологийг нөхөн сэргээх хөтөлбөр зэрэг чиглэлээр Хятад улсаас илүүхэн суралцаж, хамтарч ажиллана гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлсэн юм.
Аж үйлдвэрийн аялал жуулчлал гайхалтай
Или Орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон нь Или аж үйлдвэрийн аялал жуулчлалын 4.0-ийн загвар төсөл бөгөөд Или ухаалаг үйлдвэрлэлийн туршилтын төв, хуурай сүүний дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн бааз, шингэн сүү дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн жишиг суурь, Цэлгэр тал экологийн ухаалаг ферм зэрэг 12 хэсгүүдээс бүрджээ.
Или Орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хотхон нь бүрэн хаалттай ухаалаг үйлдвэр бөгөөд орчин үеийн жуулчдын сонирхлыг татахуйц газар юм. Монгол Улсын залуучуудын төлөөлөгчид гэрэлтдэг коридор, ахуй талбайн хяналтын дэлгэцээр үйлдвэрлэлийн явцыг ойроос ажиглав. Тэд мөн VR, ХR, 3D зэрэг интерактив технологийг ашиглан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүхэл бүтэн үйл явцтай танилцлаа.
Хөх хотод анх удаа ирж буй Н.Буян-Өлзий Или эрүүл мэндийн хотхоны ил тод үйлдвэрлэлийн сүлжээг хараад шагшиж байв. Тэрээр Или бол чанарын хатуу хяналтаараа олон улсад алдартай гэж хэлсэн юм.
Или орчин үеийн эрүүл мэндийн хотхон нь хүмүүст аж үйлдвэрийн хөгжлийн шинэ загварыг харуулж, үйлдвэрлэлийн аялал жуулчлал нь орчин үеийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг бүтээлч аялал жуулчлалтай нягт хослуулан, орлого олж байна. Компаниудад өөрчлөлт, шинэчлэлт, тогтвортой хөгжлийг бий болгоход тусалдаг гэж аж үйлдвэрийн өөрчлөлт, хөгжлийн асуудалд урт хугацаанд анхаарлаа хандуулж байгаа Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Технологи, инновацын шилжилт, эрчимт хөгжлийн судалгааны хэлтсийн дарга Б.Урьболд бодлоо хуваалцлаа.
Аж үйлдвэрийн бодлого ашигтай лавлагаа болдог
Чиншань нуурын шинжлэх ухаан технологийн хот нь Жэжян мужид шинжлэх ухаан, технологи, шинийг санаачлагч мужийг байгуулах томоохон төсөл бөгөөд Ханжөүгийн Барууны шинжлэх ухаан, технологийн инновацын аж үйлдвэрийн кластерын үндсэн бүрэлдэхүүн хэсэг. "Олон улсын дэвшилтэт, дотооддоо нэгдүгээр зэрэглэлийн" стандартын дагуу шинжлэх ухаан технологийн нөөц цуглуулах бүс, технологийн инновацын эх үүсвэрийн бүс, өндөр технологийн аж ахуйн нэгжийн инкубацийн бүс, нүүрстөрөгч багатай технологийг харуулах бүс, байгууллагын шинэчлэлийн туршилтын бүсийг байгуулав.
Чиншань нуурын Шинжлэх ухаан, технологийн хотод Монгол Улсын залуучуудын төлөөлөгчид цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бодлогоор дэмжих зэрэг асуудлаар Хятадын аж ахуйн нэгжийн хариуцлагатай албаныхантай саналаа солилцлоо.
Б.Урьболд сэтгүүлчдэд хандан:
- Чиншань нуурын шинжлэх ухаан, технологийн хот бол ногоон байгууламжтай, цэцэрлэгт хүрээлэнтэй, дэд бүтэц сайтай, бодлогын дэмжлэг сайтай, энэ үнэхээр гайхалтай гэж хэлж байлаа.
Монгол Улсын УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны үйлдвэрлэл, технологийн паркуудын ажлын хэсгийн дарга Б.Уянга:
- Хятадын орчин үеийн шинэчлэл гайхалтай үр дүнд хүрсэн. Энэ амжилтын цаад нууц юу вэ, Монголын тал үүний хариуг олохыг маш их хүсэж байна. Монгол Улс ч эдийн засгийн хөгжлийн хууль, тогтоомжийн талаар Хятадаас туршлага туршлага суралцах хүсэлтэй байна гэж ярилаа.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа таван өдрийн аяллаа эргэн дурсахдаа:
-Хятадад хийсэн энэ удаагийн айлчлал маш их үр дүнд хүрсэн бөгөөд маш чухал ач холбогдолтой болсон. Гол нь хоёр орны найрсаг харилцааны шинэ хүч болсон “залуучууд” гэдэг үгэнд оршдог. Хоёр орны харилцааны ирээдүйг төлөөлж буй залуучуудын солилцооны тусгай арга хэмжээнүүд маш чухал юм. Монгол Улс болон Хятадын ӨМӨЗО хоёр газар зүйн хувьд харилцан уялдаатай төдийгүй аж үйлдвэрийн бүтэц, эдийн засгийн хөгжлийн гол салбаруудын хувьд ижил төстэй. Тухайлбал, хоёр тал уламжлалт үйлдвэр болох хүнд машин механизм, уул уурхай, сүүн бүтээгдэхүүн, мах боловсруулах зэрэг салбарт түлхүү анхаарч, хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс Хятадын ӨМӨЗО нь Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд илүү ойр байдаг учир Монгол залууст Хятадын Өвөр Монголд ирж, аж үйлдвэрийн парк байгуулах, аж үйлдвэрийг дэмжих бодлого боловсруулах, ногоон хөгжлийн эрэл хайгуул зэрэг туршлагыг ойлгуулж Монголын шинэ үеийнхэнд хоёр орны өнөөгийн хамтын ажиллагааны хүрээнд анхаарах ёстой салбар, Хятадын ямар туршлагыг Монголд богино хугацаанд жишиг болгон ашиглаж болохыг ойлгуулах болно гэж тэрээр үзэж байна.
Энэхүү айлчлалаар хүрэлцэн ирсэн Монголын залуучуудын төлөөлөгчид бүгдээрээ Монгол орны олон салбарын чадварлаг боловсон хүчин, Хятад, Монголын найрамдлын элч юм. Айлчлалын үеэр тэд Хятад улсын хамгийн сүүлийн үеийн технологи зэрэг ирээдүйн технологийн хөгжлийн чиг хандлагатай танилцлаа. Хоёр орны залуучууд харилцан ашигтай, хамтдаа хожсон үр дүнд хүрэх ирээдүйн төлөө мөр зэрэгцэн ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Зохиогч: | С.САРАНЧИМЭГ,Э.ТЭРГҮҮН, Д.МӨЧИР |
Найруулагч: | Д.МӨЧИР |
Эх сурвалж: | Солонго Мэдээллийн Төв |