Д.Гантулга: Х.Нямбаатар улсын дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу

Д.Гантулга: Х.Нямбаатар улсын дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу

 

НИТХ дахь ХҮН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Төлөөлөгч Д.Гантулга “Улаанбаатар хот түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах хуультай болсон. Энэ хуулийн дагаа, хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэж байгаагаар 16 журам батлагдана. Үүнээс  9 нь НИТХ-ын нөгөөдрийн хурлаар батлагдана. Энэ  журам дотор нийтийн тээврийн сан байгуулах тухай байгаа. Энэ санд ирэх жил, 10 жилд хэдэн төгрөг цугларах талаар төсөөлөлд үндэслэсэн тоо байх ёстой. Гэтэл өргөн барьсан танилцуулга дотор ямар ч тоо байхгүй.  Санхүүгийн тооцоололгүйгээр сангийн тухай ярьж болохгүй.

 

 

Х.Нямбаатар даргын гаргаж байгаа шийдвэрүүд ямар ч судалгаа, тооцоогүй маш дутмаг байна.

 

Нийслэлд явж байгаа тээврийн хэрэгслийн тоог 730 мянгаар хязгаарлана гэж байна. Улаанбаатарын серийн дугаарыг 9911 шиг болгоно гэж өөрсдөө ил тод ярьж байна. 9911-тай дугаар үнэд орлоо гээд Монгол Улсад ямар гавьяа байгуулав?  Х.Нямбаатар өөрөө дугаарын бизнес хийх гээд байгаа юм уу. Тиймээс ямар ч хэрэггүй, иргэдийн эрх рүү халдсан шийдвэрүүдээ татаж ав” гэсэн байр суурийг илэрхийлэв.

 

Төлөөлөгч П.Ганзориг “Олон ноцтой шийдвэрүүд дунд Улаанбаатар хотод олгох улсын дугаарыг 730 000-аар хязгаарлах шийдвэр байгаа.

 

Одоо Улаанбаатар хотод 730 мянган дугаар олгосон байгаа. Үүгээр хязгаарлана гэдэг нь дахиж дугаар олгохгүй гэсэн үг. Хязгаарлахаар зохиомол эрэлт үүсэж, улсын дугаарын үнэ тэнгэрт гарна. Улсын дугаарыг үнэд оруулах нь хэнд, ямар ашигтай юм бэ. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болох гээд байна. Үүнийг дагаад авлига цэцэглэж, мафи, хүнд суртал үүснэ.

 

Улсын дугаарыг үнэд оруулах нь үүнийг үйлдвэрлэж, олгож байгаа эрх мэдэлтнүүдэд ашигтай.  Иргэдэд ийм халтай, захиргаадалтын аргатай, бодлогогүй шийдвэрээ татаж ав" гэсэн шаардлагыг тавилаа. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen